Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өнгөрсөн долоо хоногт 51,144 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчжээ
00

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 9-13-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.
Тодруулбал,
Хурд хэтрүүлсэн - 830,
Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй - 825,
Гэрлэн дохио зөрчсөн - 299,
Ачилтын торгууль - 1542,
"E-Police" аппликейшнаар ирүүлсэн зөрчил - 3004,
Автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон - 51,144,
Түр болон удаан зогсох хориотой газар зогссон - 3448 зөрчил бүртгэгдсэн байна.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцоно уу.



