ТОДРУУЛГА: ЭМДЕГ-ын газрын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга А.Төвшин нарыг хахууль авсан хэргээр АТГ-аас саатуулсан нь ҮНЭН

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:byambasuren daatgal/MPA PHOTO 2019-3-1890.jpg

Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нар эмнэлгүүдээс хахууль авч, худал бичилт хийж байсан нь тогтоогдсон тул АТГ-аас саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл гараад буй билээ.

Тэгвэл бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад, дээрх хоёр албан тушаалтан хахууль авч байсан нь үнэн бөгөөд саатуулан шалгаж байна гэх мэдээллийг өглөө.

Тодруулбал тэд улсын болон хувийн эмнэлгүүдэд олгодог даатгалын санхүүжилтээс хуурамч бичилт хийх замаар зардлыг нь өсгөж, дундаас нь хувь авдаг байсан гэх мэдээлэл байгаа аж.

Харин ЭМДЕГ-ын Хэвлэлийн албаны дарга Т.Амаржаргал "Нийгмийн сүлжээнд явж байгаа мэдээллийн талаар тайлбар өгье. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ шалгагдлаа гэдэг нь гэм буруутай гэсэн үг биш. Ажил хариуцаж байгаа, байгууллага удирдаж, зовлон жаргал үүрч яваа хүний давдаг л даваа" хэмээн цахим хуудастаа мэдээллээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энэ зальтай авгай 63 хүрчээд одоо зүгээр л гэртээ суугаач дэ ард түмний мөнгийг туслах залуутайгаа бөгс бөөрөөраө нийлээд л идэж уугаап бхийн яасан ханаж цаддаггүй шунал вэ сошиалаар туслах залуутайгаа явалддаг гээл гараад бсан

  • З
    Зочин

    Мэргэжлийн авлигачид. Эднийг хамгаалалтад авбал Оюун-Эрдэнэ огцрох нь дээр.

  • З
    Зочин

    Buzar hulgaich yanhan

  • З
    Зочин

    davaa ch geh shig. hulgai ni l barigdsan baina shde. hugshirch chaddaggui yambii avgainuudiin shunal gej

  • З
    Зочин

    Хахууль өгсөн эмнэлгийг нь бичээчээ