ТЗДС-ийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг шинэчилж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 19 сек
20
legacy:2024/09/ӨСӨС55 (1).jpg

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын зургаан байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал,

Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.

Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.

Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх урд эгнээг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.

Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүр уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 22-ны өдрийн 23:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Сонгино хайрхан дүүргийн Депогоос 21 ийн буудал хүртэл авто зам аймар нүхнүүд гарсан байна . Нөхөөс хийх цаг нь болжээ. Мөн Андуудаас. /25 эмийн сангийн буудалын хоорондох зам нүх их гарсан байсан

  • И
    И2 жил өмнө

    Нарны, Маршлын, 32, Баянбүрд... замуудыг давхарлаж хучих шаардлага байгаагүй Хотын бондын хөрөнгө босгосноо шаадлагагүй ажилд яаран ( төсөв, төлөвлөгөө өмнө нь байгаагүй) үрж их хэмжээний хохирол учруулж (зөвхөн бродюрын үнийн зөрүүгээс 30 гаруй тэрбум төгрөг өөрсдөө идэж бгаа)