Чулуут голыг завиар гаталж байхад нь завь хөмөрч, 51 настай эрэгтэй амь насаа алджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/09/MPAPHOTO202142562.jpg

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Дангийн тархи” гэдэг газар тус сумын харьяат, иргэн М нь “Чулуут” голыг завиар гарч байгаад завь нь хөмөрч живсэн байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл есдүгээр сарын 21-ний өдрийн 21:50 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М /51настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 22-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.