Өнөөдөр Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар хур тунадас орно

Өнөөдөр Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр салхины хурд 14-16 метр хүрч ширүүсэх бол бусад нутгаар тогтуун 4-6 м/с байна.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8...+13 градус, Алтайн өвөр говиор +23...+28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.



