МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан О.Амартүвшин Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьт зөвлөнө

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:amartuvshin hudaldaa aj uildver/MPA PHOTO 2019-12-7857.jpg

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн зөвлөхөөр О.Амартүвшин томилогдлоо. Энэ тухай мэдээллийг өнөө өглөөний шуурхай хурлынх нь үеэр танилцуулсан байна. Тэрбээр өмнө нь 2019-2023 оны хооронд МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Хамтарсан Засгийн газар Орон сууцжуулалтын бодлогыг тэргүүлэх бодлогуудын нэгээр нэрлэж байгаа бөгөөд ипотекийн зээл олголтын хэмжээг нэмэгдүүлэх, төрлийг олшруулах, амины орон сууцыг орхигдуулахгүй байх, хөдөө орон нутагт хүртээмжтэй байлгах бодлогуудыг зарлаж буй.