Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарханд айлын гэр шатаж, 50 настай эрэгтэй амиа алджээ
00

Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 19:48 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2,5 км замыг туулан 19:54 цагт хаягт очход, иргэн П-ын эзэмшлийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн П/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн газарт шүлжүүлэн өгчээ.



