ТАНИЛЦ: Өнөөдөр дараах 3 байршилд зам хааж, засвар хийнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/10/emd/zamzasvar.jpg

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд дараах гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ.

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Урд эгнээг есдүгээр сарын 25-ны 22:00 цагаас 26-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Хойд эгнээг есдүгээр сарын 26-ны 22:00 цагт хааж, 28-ны 06:00 цагт нээнэ.

Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг хаан, засварлана.

Авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ.

“Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ.

Урд эгнээг есдүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.