Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:samar/01.jpg

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай” гэх газар тус сумын харьяат иргэн Н нь 4 хүний хамт самар түүж яваад энэ сарын 22-ны 18:00 цагийн орчимд сураггүй болсон тухай дуудлагыг 23-ны 09:00 цагт Цагдаагийн газар хүлээн авсан байна.

Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг 8 км замыг мориор болон явганаар туулж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Иймд Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хамтран өчигдөр буюу 24-ний 11:50 цагт алга болсон иргэн Н-ийг 11:25 цагт ар гэрийнхэн нь “Дагналдай” гэдэг газраас эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зогсоожээ.

С.Гүндэгмаа