ЭМЯ: Өргөн хэрэглэгддэг эмүүдийг БНСУ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд импортолно

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
90
legacy:emiin jor/385490637_297952702943746_817004151472934014_n (1).png

Монгол Улсад хэрэглэгдэж байгаа хүний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр ханган нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам эмийн зохицуулалт, хяналтын чиг үүргийг өндөр түвшинд гүйцэтгэдэг улс орнуудын үйлдвэрлэгчидтэй эм, эмийн бүтээгдэхүүний хангамжийн чиглэлээр яриа хэлэлцээ хийж эхэллээ.

Энэ ажлын хүрээнд сайд Т.Мөнхсайхан БНСУ-д ажлын айлчлал хийж, эм үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүдтэй уулзжээ.
Тухайлбал, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсын эм, биобэлдмэл үйлдвэрлэгчдийн холбооны удирдлага, тус холбоонд харьяалагдах эм үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулсан байна.

Эм үйлдвэрлэгчтэй эмийн үнийн хэлцэл хийснээр эмчилгээний өндөр үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх аж. Ингэснээр төрөөс эмэнд зарцуулах зардлыг бууруулах төдийгүй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой.

Эхний ээлжинд төрийн эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эм болон эмчийн жорд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох, өргөн хэрэглэгддэг тодорхой нэр төрлийн эмүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсад импортлох нөхцөл боломжийг бүрдүүлэх юм байна.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Уналтынсолонгос эм их үнэтэй байгаа. Сард даатгалаар хөнгөлагдөөд сард 230 мянгаар авдаг. Үүнийг арай хөнгөлөх боломж байна уу.

  • З
    Зочин

    Германы эм бэлдмэл сайн гэгддэг.

  • К
    Караш

    Солонгос эмүүд тийм чанартай биш баталгаатай улсын үйлдвэрээс авах нь юу юм гэхээс

  • З
    Зочин

    Солонгосчууд эмээ бидэн дээр их туршиж байгаа шүү, анхаарагтун эрхэм дээдэс ээ

  • И
    Иргэн

    Өөрийнхөө компаниар нийлүүлчих байх өө

  • З
    Зочин

    Нээрээн резине тасраад удаж байна. Ямар жчиртай юм бэ?

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Эм гэснээс хөнгөн харшлын Резине гэдэг эм яагаад олдохоо байв аа? Харшилтай хүмүүсд хицүү байдал үүсээд байна шүү дээ.

  • З
    Зочин

    Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн санг йнхан их л баян хүмүүс байдаг, тэгэхээр хэд нугарч зардаг ашигтай л бизнес дээ.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol