Иргэд тэтгэвэрт гарсан багш нар, энэ мэргэжлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнуудыг багшаар ажиллуулахыг дэмжиж буйгаа илэрхийллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
160
legacy:NARANBAYAR GISHUUN/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.png

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

Энэ дагуу өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр яам болон агентлагийн удирдлагуудын хамт тус төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Иргэд тэтгэвэрт гарсан багш нар болон энэ мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг багшаар ажиллуулахыг дэмжиж буйгаа хэлж байв.

Ахмад багш Ж.Цэдэндорж ЕБС-ийн хөтөлбөр явцуу хүрээнд сургалтын чанар тааруу байна. Ахлах ангийн сурагчдад системтэй мэдлэг олгож чадахгүй байгааг шүүмжлээд, сурах бичгийн чанарт онцгой анхаарахыг сайдаас хүслээ.

Тус төвд өнгөрсөн наймдугаар сарын 20-наас есдүгээр сарын 26 хүртэлх хугацаанд боловсролын салбартай холбоотой 620 гаруй санал хүсэлт, гомдол ирснийг яам, харьяа агентлагуудад шилжүүлснээс 50 гаруй хувийг нь шийдвэрлэжээ. Үүнээс цэцэрлэг, сургуулийн хүртээмж, бүртгэл, багш, ажилтнуудтай холбоотой санал гомдол дийлэнх хувийг эзэлж байна.

Боловсролын яам, харьяа агентлагийн холбогдох мэргэжилтнүүд ирэх сарын 01 хүртэл Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ачаалал даахгүй ш дээ, зүгээр л багш нарынхаа цалинг нэм. Багш байсан учир мэдэж байна.

  • З
    Зочин

    Үнэн солиорол юмаа

  • З
    зочин

    Тэтгэвэрт гарсан болон гарах нас нь болчихсон хүмүүс шинэ үеийн хүүхдүүдтэй ажиллаж чаддаггүй хуучин соц үе шигээ аймаар зодож цохиж харьцдаг. Тэтгэвэрийн нас нь болчихсон бол битгий багшлуулаад байгаачээ

  • З
    Зочин

    Нэг мэдэхэд 90 хоногийн курсээр эмч бэлдэнэ гэж байрах магадгүй болчихлоо .

    • З
      Зочин

      Бараг мэс засал хийлгэх бх шүү

  • З
    Зочин

    Оюун эрдэнийн засгийн газрын үнэн сонирхолтой солиорол . Энх амгалан гэдэг сайд багшлах эрхгүй гээд олон багш нарыг халав.Наранбаяр багшлах эрхгүй олон хүмүүсийг 45 хоногийн курсээр багш болгоно гэв.Энэ бол Оюун эрдэнэ ерөнхий сайдын солиоролын үргэлжлэл .... Тэгээд сонгоод байдаг . Бас л солиорол ...

  • З
    Зочин

    Ийм цалингаар хэн эмч, багш хийх вэдээ.

  • Z
    Zochin

    Тэтгэвэрт гарсан багш бол чулуу шүүдээ.Хүүхдэд чин сэтгэлээсээ хичээл заана.Одоогийн залуучууд мэдлэг муутай нүдэнд нь мөнгөнөөс өөр зүйл харагдахгүй,хүүхдүүдээ сургаж чадахгүй мөртлөө хичээлийн дараа төлбөртэй сургал т явуулдаг зарим багш нар ямар ч сэтгэлгүй

  • З
    Зочин

    тэтгэвэрт гарсан багш нар бол алт эрдэнэ шүү зөвөө зөв насанд тохируулаад цаг өгч ажиллуулах хэрэгтэй.тэтгэврийн багш нар бол эх орон гэж юу байдгийг ухаарсан хүмүүс учраас цалин мөнгө бодолгүй хойч үемйнхээ төлөө зааж сургая гэсэн сэтгэлээр ирцгээнэ дээ

  • И
    Иргэн

    Зөв зөв

  • И
    Иргэн

    Хэрэгцээ байгаач гэсэн, ядаж компьтерээ мэддэг багш аваасай билээ

    • З
      Зочин

      засс хуу

  • Б
    Б

    Тухайн мэргэжлээрээ дагнан ажилласан жил тогтоогоод сургалтад суулгахад болно шүү дээ.эмч.дуучид СУИС д багшлаад л баг ш дээ

  • А
    Ариунаа

    1111..рүү янз бүрийн сэдвээр зөндөөл асуудал тавьдаг яаж шийдсэн нь сонин.Хариу өгдөг болж бгаа нь сайн зөвдөө.Багш нарыг тэгж зохицуулах нь зөвөө.Тэтгэвэрийн багш багшийн ажлаа хийхийн тулд хаана хандах вэ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Ene erguu dagziig yahuu