Монголд телевизийн салбар үүсэж хөгжсөний 57 жилийн ой өнөөдөр тохиож байна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:undesnii tv/MPA PHOTO 2017-0806.jpg

Монголд телевизийн салбар үүсэж хөгжсөний 57 жилийн ой өнөөдөр тохиож байна. Мөн эл өдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз үүсэн байгуулагдсан юм.

Монголын үндэсний телевизийн анхны эфир 1967 оны есдүгээр сарын 27-нд цацагдаж байсан бол 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн гаргаж байжээ. Улмаар 1991 онд Монголын Үндэсний телевиз Азиасат системээр анх удаа нэвтрүүлэг цацах боломжтой болж, телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломжоор хангагдсан юм.

Иймд нийт уран бүтээлчдэдээ Ubn.mn сайтын зүгээс баярын мэнд дэвшүүлье.