ТАНИЛЦ: Өнөөдөр дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/10/emd/zamzasvar.jpg

Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ. Тодруулбал,

Архивчдын гудамж буюу Нисэхийн аюулгүйн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын 1.7 км авто замыг есдүгээр сарын 27-ны 22:00 цагаас хааж, 30-ны 06:00 цагт нээнэ.

Хувьсгалчдын гудамж буюу 7 дугаар хорооны уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх 1.1 км авто замыг есдүгээр сарын 27-ны 23:00 цагаас хааж, 30-ны 06:00 цагт нээнэ.