ШӨХТГ-ын нэрийг Монополын Эсрэг Газар болгон өөрчилжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:2024/12/300A0758 copy.jpg

Монгол Улсын Их Хурлаас энэ оны долдугаар сарын 10-ны өдөр Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын 13 дугаар тогтоолын дагуу Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж батлуулсан.

Ингэхдээ Засгийн газрын тохируулагч тус агентлагийг Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар болгон өөрчлөх санал оруулсныг УИХ-аас дэмжин баталсан юм.

Эх сурвалж: Монополын Эсрэг Газар