“2025 онд цалин, тэтгэврийг 6 хувиар нэмэхээр төсвийн төсөлд тусгасан“

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
180
legacy:Enh-Amgalan said/amgalan said.png

Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын шинэчлэл болон 2025 оны төсвийн төслийн талаар салбар яамнаас мэдээлэл өглөө.

Сайд Л.Энх-Амгалан "Манай яамны 2025 оны төсөв 4.5 их наяд төгрөг. Үүнээс 2.6 их наяд нь хүүхдийн мөнгө болон халамжтай холбоотой зардал. Мөн улсын төсвөөс нийгмийн даатгалын санд тэтгэврийн зөрүү 1.4 их наяд төгрөг тусгасан. Өнөөдөр гол анхаарах асуудал бол нийгмийн даатгалын сангийн алдагдал. Цаашид Монгол Улс тэтгэврийн сантай байх уу, үгүй юу, ямар эрсдэл үүсээд байна гэдэг асуудал. Хойд хормойгоо авч ур хормойгоо нөхөж, гал унтраах байдлаар явсаар байвал нийгмийн даатгалын санд маш том эрсдэл тулгарахад ойрхон байна.

Ирэх жил бид тэтгэвэр, цалинг зургаан хувиар нэмэхээр төсөв өргөн барьсан. Тэтгэврийг яагаад зургаан хувиар нэмж байна гэхээр сая шинээр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиар тэтгэврийг жил бүр үнийн инфляцтай уялдлуулж нэмнэ гэсэн эрх зүйн зохицуулалттай болсон.

Түүнчлэн ажил олгогч нар "Нийгмийн даатгалын шимтгэл хэт өндөр байна. Бид үр ашгийг нь хүртэж чадахгүй байна" гэж ярьдаг. Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг дагасан даатгалууд дээр ажил олгогчдод өгөөжтэй байх шинэчлэлтүүдийг хийж байгаа. Ажлаасаа хүн халаагүй ААН-д НДШ-ийг 15 хувь хөнгөлөх зохицуулалт хийнэ" гэлээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Худлаа хуцаж орон нутгийн сонгуульд оролцож байгаа юм байна 25 оны хэдэн сард юм новшнууд доромжилчих юмаа хүүхэд хуурч бгаа юм шиг ядарсан тэнэг өмбүүнүүлээ доромжилчих юмаа

  • З
    Зочин

    Жил бүр инфляцтай уялдуулж нэмэх нь маш зөв

  • З
    Зочин

    38000-н төгрөгөөр ер нь юу авах вэ? Бод доо арай хэтэрхий юмаа. 38000к нэмэгдэнэ ш дээ. Ер нь улсад 38н жил нийгмийн даатгал төлчихөөд л тэтгэвэр гэж хачин юм авч бгааш дээ. 15.20% нэмээч ээ!!!!!

  • Н
    Нянбактер хотыг сөнөө

    МАн сонго

  • З
    Зочин

    Тэтгэврийг 6% гэчхээд 40к гэж тэгштгээд өгдгөө боль. Одоо бараг бүх тэтгэврийг тэштгэсээр байгаад шимтгэл төлснөөсөө биш бүгд нэг ижил тэтгэвэртэй болж байна шүү.

    • З
      Зочин

      Тийм шүү.

  • З
    Зочин

    Ичээд.өа х юм аа хүнти өмнөөс

    • Т
      Тийм

      Тэгшитгэсэн биш, татвар төлөлтэйгээ харгалзсан тэтгэвэртэй бмаар юм.

      • З
        Зочин

        Үнэн

  • З
    Зочин

    15% нэмээчээ юун 6% бэ....

  • 6
    6%

    цахилгаан,дулаанаа 6%,цалин тэтгэвэр 30-50% нэм

    • З
      Зочин

      Зөв

  • З
    Зочин

    Тэтгэвэрийнхэн ЦАЛИНД чирэгдэх нь тодорхой болчихлоо.

  • З
    Зочин

    Тэтгэвэр нэмэх сургаар юмны үнэ нэмэгдсэн. За тэгээд газар дээрээ тэтгэвэр жоохон нэмэгдэхэд дахиад юмны үнэ нэмэгдсэн арай юу. Гэтэл үүнийг сайд дарга нар мэдэхгүй . Бидний шар бор амьдралыг тансаглаад байгаа гэнэ үү

  • 0
    0707

    Битгий үлгэр яриад байгаараа та нар

  • З
    Зочин

    хаана ч очсон ямар ч салбарыг өөд нь татдаг увидастай хүн. Харамсалтай нь бусад гишүүд хажууд нь жогорхой юм даа...

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • Т
    Туяа

    Зургаахан хувь нэмдэг нь арайл байнадаа Тэтгэврийг.30 жилийн өмнө ийм байсан .Одоо бүр дордсон.Юмны үнэ бол дэндсэншүүдээ.