“Баавгай болохсон“ киног “Оскар“-ын шагнал гардуулах ёслолын шалгаруулалтад оролцуулахаар боллоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:4f96bdb8385d81836c1b4f076de07517cae61c40.jpg

Монголын кино урлагийн зөвлөл өнөөдөр /2024.09.27/ ээлжит бусаар хуралдаж, "Баавгай болохсон" уран сайхны киног "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын Гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд эх орноо төлөөлөн оролцуулах шийдвэрийг гаргажээ.

Эргэн сануулахад, "Баавгай болох сон" УСК-ны найруулагч П.Золжаргал өөрийн цахим хуудаснаа шүгэл үлээж "Бидний уран бүтээлийг тодорхойгүй шалтгаанаар "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын шалгаруулалтад оролцуулахаас татгалзлаа. 10-р сарын 2-ны дотор уг асуудлыг шийдвэрлэж өг" гэх байдлаар шаардаад байсан юм. Мөн UBN.MN сайт өгсөн ярилцлагынхаа үеэр ч дээрх байр сууриа илэрхийлсэн байдаг.