ЗАМ ЗАСВАР: Нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/MPA PHOTO 2020-8-4312.jpg

Авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, товчооны авто замыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны 22:00 цагаас 09 дүгээр сарын 30-ны 06:00 цаг хүртэл засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулж байна. Иймд нийтийн тээврийн чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.

Ч:15 "Нисэх – Сонсголон – 5 шар"

Ч:73 "Зунжин худалдааны төв - ТЭЦ 4"

Ч:75 "Архивын ерөнхий газар- Сонсголон - 5 шар"

Ү:22 "Авто худалдааны цогцолбор-5 шар"

Х:10 "Эмээлт /хурган/ - 5 шар"

Х:11 "Хүй 7 худаг - Эмээлт /хурган/ - 5 шар"

Х:13 "Мал бордох - 5 шар"

Х:14 "Баруун туруу - 5 шар"

Х:15 "Жаргалант тосгон/Партизан/ – 5 шар"

Х:21 "Ногоон толгойн эуэс-Жаргалант тосгон /партизан/ - 5 шар"

legacy:zam zasvar/j/өргөтгөл 1.jpg legacy:zam zasvar/j/өргөтгөл.jpg