Говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлээрэй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:2025/08/boroo2.jpg

Өнөө шөнө буюу есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байх, 29-нд нутгийн төв болон зүүн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ,

Шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний усархаг бороо, маргааш өдөр Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно.