“Тэтгэврийн шинэчлэлийг хийсэн шиг хийхгүй бол бид тэтгэвэртэй байх уу, үгүй юу гэдэг эрсдэл ойрхон байна“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
300
legacy:Enh-Amgalan said/shine.jpg

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан твиттер хуудаснаа тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Тэрбээр,

"Сайхан амарцгааж байна уу, жиргээчид ээ. Өнөөдөр цөмөөрөө тэтгэврийн шинэчлэлээр жаахан жиргэвэл яасан юм. Тэтгэврийн шинэчлэлийг нэг хийвэл хийсэн шиг хийхгүй бол цаашдаа бид тэтгэвэртэй байх уу, үгүй юу гэдэг эрсдэл ойрхон байна шүү. Хүнээр бол дотуур цус алдалт эхэлчихсэн байна шүү" гэжээ.

Сайхан амарцгааж бна уу.Жиргээчид ээ.Өнөөдөр цөмөөрөө тэтгэврийн шинэчлэлээр жаахан жиргэвэл яасан юм.Тэтгэврийн шинэчлэлийг нэг хийвэл хийсэн шиг хийхгүй бол цаашдаа бид тэтгэвэртэй байх уу,үгүй юу гэдэг эрсдэл ойрхон бна шүү.Хүнээр бол дотуур цус алдалт эхэлчихсэн бна шүү!!!

— Л.Энх-Амгалан (@enkhamgalanmp) September 28, 2024
Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Тэтгэврийн “шинэчилэл” гэж яривал дахин өсгөж шал өөр өндөр тэтгэвэртэй болно гэж ойлгож байна.Түүний оронд 2 саяас дээш тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг 1 удаа орхиод 1 саяас дээш тэвгэвэртэйг 2 сая руу дөхүүлээд сая хүрэхгүй тэтгэврийг 1 сая төгрөг рүү дөхүүлэх нэмэгдлийг хийгээчээ. Тэтгэврийн санд бүгдийг нэмбэл хүрэхгүй 2 сая төгрөгний тэтгэвэртэй хүнд 120000 төг нэмэгдэхэд мань мэтэд 40-60000 нэмэгдэх жишээний.

  • З
    Зочин

    Насаараа бага цалинтай 30.40 жил ажилласан хүмүүсийн тэтгэвэрийн хэмжээ цөөхөн жил нийгмийн даатгал өндөр төлсөн хүмүүсээс бага шийдэгдэж байгааг зөв шийдмээр байгаа юм тэтгэвэрийн нэмэгдлийг ч гэсэн ажилласан жилтэй нь уяалдуулж нэмэмээр байгаа юм тэгвэл олон жил ажил хийх хүсэл зорилго нэмэгдэхийн хирээр удаан жил хөдөлмөрлөсөн хүмүүс өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв дөө арай л шудрага бус тогтолцоо үйлчлээд байдгийн

  • Z
    Zochi

    Huwi tencsen tetgeserii talaar medeelel ogoochtetgeweriin shinchilel hiiwel ajillasan jil n hvreegvi huwi tencej orson hvmvvs yah we

  • З
    Зочин

    Хуулиа шинэчилж хэрэггүй.

  • З
    Зочин.

    Дараалсан 5жилийг битгий оролдоорой.Өөр бусад заалтаар нь оролд.7-н жил болгосноос их хүмүүс хохирсон.

  • З
    Зочин.

    Хууль хэрэгжиж эхлээд хэдэн сар болж бна.Судалгаа гэж бна уу?Ядаж 3-4 н жил судлах хэрэгтэй.

  • И
    Иргэн

    Гадаадад амьдарч байгаа иргэд Монголд тэтгэврийн данс нээлгэж гадаадаас данс руугаа тухайн орныхоо валютаар шилжүүлдэг болгох хэрэгтэй.Гадаап валют нь Монгол улсад ч хэрэгтэй

  • З
    Зочин

    Сүүлийн 7 -10 жил болгох нь шударга юм даа

  • Г
    Гэрэл

    Тэтгэврийн шинэчлэлээ зоригтой хийх хэрэгтэй.өнөөдрийн тэтгэвэр авч байгаад нь таалагдахад биш ирээдүйд зориулж шинэчлэлээ хийх хэрэгтэй байна.сайд та ч хийё гэснээ хийдэг хүн шүү дээ.амжилт хүсьё

  • З
    Зочин

    Яг яаж өөрчлөхийн, дотуур цус алдалтыг хэн хийв.

  • O
    Otgontuya

    Тэтгэврийг үр хүүхдүүдэд нь өвлүүлж үлдээмээр байнаа

    • Н
      Нар

      Балайр отгонтуяа чи үхэгсдийн тэтгэвэр авахсан мөрөөдлөө орхи ажил хийж амьдар дурак аа

  • З
    Зочин

    Хэдхэн сарын зөрүү оны өмнө хойно энэ онд өүрэн тэтгэврээ тогтоолгосон цэргийн хувь тэнцүүлсэнээс өндөр насны маш цөөн иргэд илт ялгавартай бага тэтгэвэр тогтоож хохироож бна. Бодит байдал дээр шинэ хуулиар халхавчилсан дээрэм болсон үүнийг засаж адил болгох хэрэгтэй . Зөрүү ихтэй хохирч бна

  • A
    Altai

    Тэтгэврийн давхар тогтолцоог бий болгох нь зүйтэй.

  • Т
    Тахар

    Тэтгэвэрийн доод хэмжээг 1 сая 500 мянга болгож улсад олон жил ажилласан ахмадуудын тэтгэвэрийн хэмжээг дунджаар 2 сая 800 мянга болговол үнийн өсөлт, инфляцтай уялдаж эм тариа ,хоол хүнсэнд зарцуулах хүртээмж нь арай дээрдэнэ. Одоо байгаа тэтгэвэрийн хэмжээ арай л бага 10 хоноод л дуусчихдаг гэсэн шүү.

  • Э
    Эрдэнэчимэг

    Алсыг харж чадахгүй хэдэн ахмадууд байгаа билээ? Эдийн засаг өсөлттэй энэ үед тэтгэрийг нэмэх хэрэгтэй байна даа! Цаашид уламжлагдан явах байлгүй дээ!

  • Т
    Тэтгэврийн өвгөн

    Боловсролд баахан хий жиргэж хүүхдүүд хохироогоод одоо хөгшдийг жиргэж хөнөөх нь ээ. Монголчуудыг дээр доор хоёр талаас нь сөнөөх муухай санаатай амьтан чи ер нь хятад байх аа. Хараагийн.

  • З
    Зочин

    Нийгэмийн даатгалын мөнгө идсэн Эрдэнэ банкинд байршуулсан мөнгийг дуусгасан Ундармаа нартайгаа тооцоо хийх. НД ын сангийн мөнгийг зөв газар байршуулж өсгөх хэрэгтэй луйварчдын аманд хийж өгчихөөд болохгүй бүтэхгүй юм ярьдгаа боль. Хүнс эм тарианы үнэ хэрээс хэтэрч нэмэгдсэн . Тэтгэврийн тогтолцоо нь буруу хэн хэдэн жил хаана ямар албан тушаалд ажилласнаар хамаарч тогтоох нэмэх хавтгайруулж нэмж байгаа нь ч алдаа сайн дураар хуулийн цоорхой ашиглан 3 жил их хэмжээгээр төлж байгаад тэтгэвэрт гарч их хэмжээгээр тогтоолгосон хүмүүс ч байдаг. Инфляцтай уялдуулж яаралтай тэтгэвэр цалингаа нэмэх. Идэж ууж сонгууль болохоор солиортлоо ярьж гарч энэ тэнд очиж доншуулчлан үр дүнгүй явдгаа болиоч дээдсүүд.

  • И
    И

    Чи хуцалгүй өмнө элдэв аргаар үгүй хийсэн тэтгэврийн сангийн хөрөнгийг эхлээд буцааж санд нь төвлөрүүл. Тэд чинь банкуудад байхдаа хүүтэй байдаг. Хүүтэй юутай нь ав. Хэдэн хулгайчид сангаа тонуулчихаад одоо тэтгэварт байгаа болон гарах иргэдээсээ л сааж бүрдүүлэх юм бодож бна уу ?

  • A
    Adiya

    30 аас дээш жил ажилласан хүн 10 гаруйхан жил ажилласан хүнээс ялгахааргүй тэтгэвэр авч байна үүн дээр анхаарна уу

  • З
    Зочин

    Сүүлийн 5 жил өндөр татвар төлөөд тэтгэвэрт гарч байга хүмүүсийн тэтгэврийг эргэж харж өөрчлөх 35 жил хөдөө эх баригч эмч хийж өдөр шөнөгүй дуудлаганд явчихаад бага тэтгэвэртээ гарсан эргэж хараасай

  • З
    Зочин

    Улсад тасралтгүй 45 жил ажилласан бүрэн тэтгэвэрээр тоглоогдсон ,2013 оноос өмнөх цалингийн итгэлцүүр гэдэгээ эргээд нэг хаасай.Бараг хувьтэнцүүлэн одоогийн мөхдөж яагаад ч улса

  • З
    Зочин

    Улсад бага ажил хийсэн зальжин хүмүүс байдаг болж

  • A
    Ahmaduud

    Ahmaduudiin tetgeveriig 2025 onii 1 r sariin 1 nees nemne biz de yumnii une ih osson bna

  • З
    Зочин

    Тэтгэврийн насыг хойшлуулж болохгүй шүү. Яагаад гэвэл бид чинь тийм урт настай хүмүүс биш.

  • З
    Зочин

    Ийм байдалд хүргэсэн эрх мэдэлтнүүд УИХ д олон жил суусан та нараас л асууна даа хэрэв тэтгэврийн асуудал дордвол энэ ахмадууд чинь яахаас буцахгүй л байх шүү эрхэм сайдтан гуай энэ 2 намаас л ийм байдалд хүргэсэн түүхийн өмнө ял асуух байх даа тэр энд тэндгүй банкинд тавиад алдсан авсан нөхдүүдээо ясыг цайлгаж эсвэл намын чинь дансанд ороод сонгуульдаад дууссан уу үүнд л хариулах цаг нь ирэх байх даа

  • З
    Зочин

    Маш зөв сэдэв энэ аюул шүү

  • З
    Зочин

    Алдаагаа засах нэрээр ард, иргэдээ хохироов доо. Яаж ч бодсон олон жил тасралтгүй, их татвар төлсөн хүн өндөр тэтгэвэр авах нь шударга ёсонд нийцэх байх даа.

  • Б
    Баттэгш

    1960-1970 оны тэтгэвэрт гарч байгаа ахмад ихэнх нь бүрэн тэтгэвэрт гарч чадахгүй халамж аль эсвэл хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарч 10н жилийн нөхөн олгосон жилийг мэдсэн нэг нь авсан бусад аваагүй цахим хөгжөөгүй байлаа одоо дахин нэг өгмөөр юм хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал нь байсаар байтал архивт байгаа шүүхээр ор гэнэ жилээ олж авахын тулд нөгөө 2-3 хүн зардал мөнгө дааж олж ирэх ийм хүнд бна үүнийг шийдэж болхуу

  • Ц
    Цэцгээ

    Оройн мэнд жоохон жиргэe.тасралтгүй улсад ажилласан хүмүүсийн нэмэгдлийг өөр өнцгөөр хармаар юмаа.ажиллахгүй шахам байж 21 жил болсон эсвэл сүүлийн 5 жил өндөр цалингаар шимтгэлээ төлөөд тэтгэвэрт гарч бгаа хүмүүсийг тэтгэвэрийн бодолтийг өөрчилмөөр юмаа.насаараа тасралтгүй ажиллчихаад арай бишээ .бодох хувь хэмжээгээ эргэж харвал ямар вэ ........