Бүх сумын ЭМТ-ийг эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон автомашинаар хангана

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:9 8/түргэн т.jpg

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр ЭМЯ-наас хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь сумдын эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар хангах аж.

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд түргэн тусламжийн 20 автомашин хүлээлгэн өгчээ.

Тус үйл ажиллагааны үеэр эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон дээрх автомашинуудыг түргэн тусламжийн машины нэн хэрэгцээтэй байгаа Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 10 аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн, түлхүүрийг нь гардуулж өгсөн байна.