ХУУЛЬ: Эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг ПРАЗИТУУДЫГ 6 сараас 1 жилээр хорьдог болно

Нийгэм
UBn teamУнших: 2 мин 6 сек
270
legacy:2024/10/батсүмбэр.jpg

Манай охин дээд боловсролтой, нийслэлийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд багшийн ажилтай. Миний тэтгэврийн картыг ашигладаг боловч намайг гэрээсээ хөөж, хог түүж траншейгаар амьдрахад хүргэж байсан гэдгийг Сонгинохайрхан дүүргийн ахмад настан ярьжээ.

Түүний хувьд эдийн засгийн хүчирхийлэлд өртөж буй мянга, мянган ахмадуудын нэг. Сүүлийн жилүүдэд ахмад настнуудын үр хүүхдүүд нь тэтгэвэр, тэтгэмжийг нь хувьдаа зарцуулах, барьцаалж зээл авах, үл хөдлөх хөрөнгийг нь өөрийн нэр дээр авах, байрнаас нь хөөх зэрэг асуудлууд байнга гарах болжээ.

Ахмад настны тухай хуулийг 2017 онд УИХ-аас баталж, улмаар 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.

Ингэхдээ ахмадуудын эсрэг эдийн засгийн хүчирхийлэл, дарамтыг арилгахын тулд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх шинэ заалтыг оруулжээ.

Тэгэхээр эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг празитууд 2025 оноос Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг болох нь.

Үр хүүхдийнхээ нэр төрийг бодоод, дарамт шахалтаас нь айгаад цагдаад хэлэлгүй, нуудаг

legacy:_shariljjj/baba/ahmad/батсүмбэр2.jpg

2020-2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь авч үзвэл хавсарсан байдлаар сэтгэл санааны хүчирхийлэл 64 хувь, бие махбодын хүчирхийлэл 47 хувь, эдийн засгийн хүчирхийлэл 36 хувь, үл хайхрагдах байдал 21 хувийг эзэлж байна. Харин цагдаагийн байгууллагын мэдээллээс үзэхэд сүүлийн гурван жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас Эрүүгийн гэмт хэрэгт 187, Зөрчлийн хэрэгт 2358 ахмад настан өртөж хохирсон байна. Эдгээрийн 87 хувь нь эмэгтэйчүүд аж.

Дээрх тоон мэдээллээс харахад бүх төрлийн хүчирхийлэлд өртсөн ахмадууд холбогдох байгууллагад төдийлөн мэдээлдэггүй байна. 2022 оны ХЭҮК-ын судалгаанд оролцсон 600 ахмадуудын зөвхөн 15 хувь нь цагдаа, хороо, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтанд мэдэгдсэн бол 85 хувь мэдээлээгүй гэж хариулжээ. Хамгийн эмгэнэлтэй нь судалгаанд хамрагдсан ахмад настнуудын 4 ахмад настны нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна.

Цагдаад мэдэгдээгүй шалтгаанаа хаана хандахаа мэдэхгүй, үр хүүхдийнхээ нэр төрийг бодсон, дарамт шахалтаас айсан, хандаад нэмэргүй байсан, өвчтэй, хэвтэрт гарах боломжгүй гэж тайлбарлажээ.

Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмадуудын амь насанд аюул учирсан, эсхүл хүнд, хөнгөн гэмтэл учирсан тохиолдолд л цагдаагийн байгууллагад ханддаг бол бусад тохиолдолд буюу сэтгэл санааны болон үл хайхрах, эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрүүдэд хууль хяналтын байгууллагад хандах нь тун ховор гэнэ.

tenx-hd
Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хааяа банк ороод харж байхад ууж иддэг царайтай нөхдүүд ээж ааваа хөдөлчихсөн зээл авахуулаад явж байдаг шүү

  • I
    Irgen

    Deer yed mongolchud engej hugshiddu hushir hayaj bgagui dee odoo niigemd ur huuhedud ni etseg ehee bur toohoo bje ta tamine odo bur etseg ehee asramjid uguud alga boldog eswel mungiin awaad gudamjind hushir hayaad ywdag blhne tamine

  • З
    Зочин

    ӨӨРИЙН ЭЦЭГ ЭХЭЭ ҮЛ ХАЙРЛАЖ ГУДМАНД ГАРГАСАН ХҮН , БУСДЫН БУЛБАРАЙ ҮРСИЙГ ХАЙРЛАЖ ЧИН СЭТГЭЛЭЭС ЭРДЭМ НОМ ЗААЖ ЧАДАХ УУ ... зүрх сэтгэлийн хайрлах боловсрол маш үгүйлэгдсээр нийгмийн цэвдэгшилт үзэгдэл хүчээ авч бгаа тул эрээ цээргүй муу үйлдэлд хатуу хууль хэрэгтэй цаг болсон бна .

  • P
    puje

    tegmeersen uursduguu awaad yvj chadkv archaagv nowshnuud

  • N
    nergui

    mash zow etseg ehee shulj etseg ehee zowooj hanahgui ymnuudiig tegeh n zow. yr n mongolchuudiig bainga tsagdaj tolgoiruu n bainga tonshij baihgui bol boldoggui humuus. zaawal tonshuulj bj hodolmorloj bdga shuu

  • Н
    Нэргүй

    Ёоё багш гэнэ үү ийм багшид үр хүүхэдээ хариуцуулж юу заалгаж юу бодох уу арай2

  • Г
    Гайхсан хүн

    Юун хорих шоронжоод дуусах нь илрүүлдэг юм бол албадан ажил хийлгэж олсон орлогоор нь эцэг эхийнх нь зээлийг төлүүлж чөлөөлүүлэхгүй юм уу.

  • Z
    Zochin

    Шуналын тулмууд эцэг эхээ празитлаж амьдардгаа болимоор юм.Зөв хууль байна.Эцэг эх нь нуугаад өнгөрөх нь элбэг дээ.Иймээс тэтгэврээ өарөө дансаараа авч байгаа эсэхэд хяналт тавьж тэтгэврийн зээлийг болиулах хэрэгтэй. Тэтгэвэр бол тэр хүниий амьжиргааны зардал шүү дээ.Тэтгэврээ хэн нэгэнд нь зээлж авч өгөөд нөгөө хүүхдүүддээ ад үзэгдээд хөөгдөөд явж байгаа шүү.Гурил махаар л өдөр хоногийг өнгөрөөдөг хөгшид олон.Тэр ногоо амттан ховор

  • Э
    Эрка

    Удахгүй зарцуулалтыг нь хянаарай

  • И
    Иргэн

    Ийм ширэн нүүртэй нас ахисан хүмүүс байдаг шүү дээ!!! 70-80 гарчисан эхийгээ хар цай хатсан боорцогоор өдөр хоног өнгрөөлгөж тэтгэвэр тэтгэмжийг нь өөрийн гэр орондоо ичихгүй зарцуулдаг!!

  • З
    Зохиолч Л. Пүрэвдорж

    Нэрэмжлэлээр үүсгэдэг иргэний хэргийг яаж эрүүгийн хуулиар шийтгэх юм болдоо? Хачин жигтэй юм болох нь ээ.Харж л байя.

  • З
    Зочин

    Зөв хууль санаачилжээ.хөгшид дарамтанд байнга орж үр хүүхэд өсгөж өндийлгөсөнөө насны эцэст гөлөг болж байна шүү.

  • З
    Зочин

    Монголчууд ер нь амьдарч болохгүй юу хятадын шээснүүдээ ! Худлаа мэдээлэл битгий цацаад бгаарай хулгайчууд ! та нар бүхэл бүтэн улсыг тонон дээрэмдэж, хулгайлж идэхгүй !!! Монголд бгаа хулгайч худалч хятадууд далд орог !!!

  • З
    Зочин

    Iim parazit.uudad huuliin hariutslaga hungun bnadaa. Nasaaraa tejeelgecheed urguj tuslahiin orond talhnii mungiig n bulaaj, ul toono gdg baij bolomgui yavdal.

  • З
    Зочин.

    Тэтгэвэрийн зээлийг хаан банкны апп ашиглан авдагийг болиуулмаар бна.Гарцаагүй үед аав ээжийнхээ тэтгвэрийг апп-р аваад хохироож бга тохиолдлууд маш их бна.

  • З
    Зочин

    Заас нүүрс ждү ногоон хуучин автобус богд уулын газарыг нам дагасан өлөн бөгс цүнхчин пяллагууд иргэдиин боломжииг тонохлоор яаж ч улныхан сайхан амьдрахвээдэээ ямар иргэд байнна

  • A
    Aav

    Minii huuhdiig parzit gedeg ter nuhur hen be

  • З
    Зочин

    Паразит гэнэ шүү. Англиар parasite

  • З
    Зочин

    Хашаа байшинш нь барьцаалбал ч асуудал юм даа. Түүнээс тэтгэвэрээ нааш цааш гүйлгэх нь Монголын нөхцөлд байдаг л асуудал. Харин хөөрхийг хов хоосон байлгаж болохгүй.

  • И
    Иргэн

    Ахмадуудын тэтгэвэрийг цусалдаг бөөс хуурснуудыг бяцалж алах хэрэгтэй

  • Д
    Даваажаргал

    Үнэн.зөв хууль гаргасан байна.

  • Z
    Zochin

    Ёстой зөв шүү

  • И
    Иргэн

    Тэтгэврийн санг түрэн таран хийгчдийг, завшигчдыг, хулгайлагчдыг яах уу?

  • З
    Зочин

    Зөв празитуудийг ялла

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • З
    Зочин

    Tiim ur huuhduud bdiimu huuhdee humuujuulgui yasiin

  • З
    Зочин

    үгээ ядаж зөв бичиж чадахгүй бол шимэгчлэгч гэдэг юм уу, монголоороо бичмээг юм,сэтгүүлч гуай. паразит