МАРГААШ: Улаанбаатарт 6 хэм дулаан байна

Бусад
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar namar/MPA PHOTO 2023-10-6569 copy.jpg

2024 оны 10-р сарын 08-ны 20 цагаас 10-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.