СУРВАЛЖИЛГА: “Хотын дугаар шинээр олгохгүй гэдгийг сонсоод банк бусаас өндөр хүүтэй зээл авч машин авсан боловч шинэ дугаар авч чадахгүй байна“

Нийгэм
Bolormaa
Унших: 6 мин 38 сек
610
legacy:машин дугаар/cb726de1-dbe3-4861-8d5d-af5536a85ba7.jpeg

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор ирэх арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор, заасан хугацаанаас өмнө хотын дугаар авах зорилгоор АТҮТ-ийг зорих хүн олширч, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг АТҮТ-ийн 20 салбарын ачаалал нэмэгдсэн байна.

Бид нөхцөл байдлыг сурвалжлахаар АТҮТ-ийн Цирк салбарт очиход урт дараалал, удаан дугаарлаж бухимдсан иргэд угтав. Зарим иргэд өчигдөр машинаа авсан ч хоёр өдөр яваад дугаараа авч чадахгүй байна хэмээн бухимдлаа илэрхийлж байв.

legacy:машин дугаар/ббауауй.jpg

ИРГЭД: ХОТЫН ДУГААР ШИНЭЭР ОЛГОХГҮЙ ГЭДГИЙГ СОНСООД БАНК БУСААС ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ МАШИН АВСАН БОЛОВЧ ШИНЭ ДУГААР АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

Бид үйлчилгээ авахаар дараалалд зогсож буй иргэн Б-гээс нөхцөл байдлын талаар тодруулахад, "Өчигдөр машинаа аваад, орой ирээд дугаарлаж байгаад ажил тарах цаг боллоо гээд авч чадалгүй буцсан. Өнөөдөр өглөө эрт ирсэн боловч систем гацчихлаа гээд дугаар олгохгүй байна. Өмнө нь ямар ч асуудалгүй өдөртөө шийдэгддэг байсан асуудал өнөөдөр ийм байдалд хүрч, иргэдийг чирэгдүүлж байна. Түгжрэл бууруулахад дэмтэй байж болох ч иргэдийнхээ эрхэнд халдаж, амжиргаанд нь нөлөөлөх байдлаар ингэж шийдэж болохгүй. Тиймээс хотын дугаар олгохгүй гэдэг шийдвэртэй санал нийлэхгүй байна" гэлээ.

legacy:машин дугаар/e8db5587-c781-4be5-98d9-8b357179f782.jfif

Харин хажуу цонхонд дугаарлаж байсан 30 орчим насны залуу, "Ирэх сараас хотын дугаар шинээр олгохгүй гэдгийг сонсоод банк бусаас өндөр хүүтэй мөнгө авч машин авсан боловч шинэ дугаар авч чадахгүй байна. Дугаар олголт хэвийн байгаа гэж байгаа боловч “Шинэ дугаарын нөөц дууссан. Систем гацсан” гэх мэт янз бүрийн шалтаг тоочоод дугаар олголт удаашралтай байна. Асуудал тулгарахаар иргэдийнхээ эрхэнд халдаж, хааж, боох замаар шийдэл хайдаг байдлаа одоо болих цаг нь болсон. Автомашинаа цөөлөх бодлого барьж байгаа бол нийтийн тээврийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж, тохьтой тухтай болгох хэрэгтэй” гэв.

АТҮТ: ШИЙДВЭР ГАРАХААС ӨМНӨ ӨДӨРТ 200-250 МАШИН ИМПОРТЫН БҮРТГЭЛ ХИЙЛГЭЖ, ШИНЭ ДУГААР АВДАГ БАЙСАН. ХАРИН ОДОО ЭНЭ ТОО 1200-1700-Д ХҮРЧ, АТҮТ-ИЙН АЧААЛАЛ НЭМЭГДСЭН

legacy:машин дугаар/38486463-116d-46bf-ad71-5c861712bb4b.jfif

Иргэдийг ихээр бухимдуулж буй шинэ дугаар олголт яагаад удаашралтай байгаа талаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгээс тодруулахад, “Улаанбаатар хотын хэмжээнд иргэдэд үйлчилдэг АТҮТ-ийн 20 салбар байдаг. Өнөөдрийн байдлаар бүх салбарт ачаалал нэмэгдсэн байна. Шийдвэр гарахаас өмнө өдөрт дунджаар 300-400 тээврийн хэрэгсэл бүртгэж, шинэ дугаар олгодог байсан. Харин шийдвэр гарсны маргаашаас эхлээд энэ тоо 35-40 хувиар нэмэгдсэн. Тодруулж хэлбэл, өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 23-ны өдөр "Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар олгохгүй” гэж мэдэгдэхэд маргаашаас нь ачаалал эрс нэмэгдэж, өдөрт дунджаар 1300-1700 импортыг бүртгэж шинэ дугаар олгож эхэлсэн.

Энэ сарын 23-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын серитэй улсын дугаарын нөөц үлдэгдэл 4000 байсан ч 4 хоногийн дотор дууссан. Тиймээс өнөө өглөө /өчигдөр/ дахин шинэ сери задарсан.

Ачаалал огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор программ гацах гэх мэт асуудал тулгарч байгаа ч шинэ дугаар олгох ажил хэвийн үргэлжилж байна. АТҮТ ирэх сарын 8-ныг хүртэл шинэ дугаар олгоно. Үүнээс цааш Замын хөдөлгөөний удирлагын төв дугаар олгох ажлыг хариуцна” гэлээ.

legacy:машин дугаар/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

ЗХУТ: ТАВАН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР НИЙСЛЭЛ ХОТОД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ ОЛГОНО

Тиймээс бид ирэх сарын 8-наас ямар зохицуулалтаар шинэ дугаар олгох талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа.

legacy:машин дугаар/369747910_317526314102116_4330660870837860124_n.png

Тэрбээр, “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Энэ нь огт олгохгүй гэсэн үг биш. Уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгоно.

Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;

Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;

Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.

legacy:машин дугаар/3bd68612-63ce-42b5-a30e-ef27d1584760.jfif

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал,

Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;

Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;

Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;

Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ” гэв.

Товчхондоо бол ирэх сарын 8-ныг хүртэл АТҮТ хуучин журмаараа импортын машиныг бүртгэж, шинэ дугаар олгоно. Үүнээс хойш Замын хөдөлгөөний удирдлагын төв шинэ журмын дагуу дугаар олгох ажлыг хариуцаж хийх юм. Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олголтод хязгаарлалт тогтоох нь автомашины тоог бууруулах, түгжрэлийг сааруулах гэх мэт олон давуу талтай ч нөгөө талдаа иргэдийнхээ өмчлөх эрхэнд халдаж буй үйлдэл тул эсэргүүцэх хүн олон байна.

АВТОМАШИНЫ ЧЕНЖ: МАШИНЫ ҮНЭ 2-3 ДАХИН НЭМЭГДЭЖ, ХАМГИЙН ХЯМД МАШИН 40-50 САЯД ХҮРНЭ

legacy:машин дугаар/бөбөбөый.jpg

Үүнээс гадна автомашинтай холбоотой бизнес эрхэлж, ар гэрээ тэжээдэг мянга мянган хүний ажлын байр ганхаж, ажилгүй болох нь гэж бухимдах хүн ч олон байна. Товчхондоо бол, та бидний нэрлэж заншснаар машины ченжүүдийн амжиргаанд шууд нөлөөлөх шийдвэр гэж үзэж буй юм. Тиймээс бид “ДА ХҮРЭЭ” техникийн зах дээр 10 гаруй жил автомашин борлуулж байгаа иргэн Д-тэй холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.

-ШИНЭ ДУГААР АВАХААР УРТ ДАРААЛАЛ ҮҮСГЭСЭН ХҮМҮҮСИЙН ДИЙЛЭНХ НЬ МАНАЙ ЧЕНЖҮҮД-

-Нийслэлээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор АТҮТ-ийн ачаалал нэмэгдэж, өдөрт дунджаар 1300-1700 хүн шинэ дугаар авч байгаа гэсэн. Үүнийг дагаад борлуулалт нэмэгдэж байна уу. Ашиг орлого хэр байна?

-Энэ жил иргэдийн худалдан авах чадвар тааруу байгаа. Ачаалал нэмэгдсэн гээд бүх хүн шинэ машин худалдаж аваад байна гэж ойлгож болохгүй. Дугаарлаж байгаа хүмүүсийн дийлэнх нь манай ченжүүд. Тэдэнд зарагдаагүй олон мянган машин байгаа. Тэдгээртээ дугаар авахгүй бол зарагдахгүй. Иймээс арга буюу улсын дугаар авахаар өдөр шөнөгүй дугаарлаж байна. Ийм шийдвэр гаргах гэж байгаа бол эрт мэдэгдэж, хугацаа өгөх хэрэгтэй. Бид хүмүүсийн амжиргаа, эрэлтэд тааруулаад хямд үнэтэй машин оруулж ирдэг. Он залуу үнэтэй машин оруулаад ирэхээр авч чадах хүн ховор байдаг. Гэтэл гэнэт ийм шийдвэр гаргаад 10 жилээс удаан насжилттай машинд дугаар олгохгүй гээд мэдэгдчихлээ. Тэгэхээр бидэнд байгаа шинэ дугаар авах боломжгүй машиныг авах хүн олдохгүй болно. Тиймээс улсын дугаар авахаас өөр сонголтгүй болж байна.

legacy:2025/03/4a0dc227-a4aa-4f17-be22-3d7c65fd485e.jfif

-Улаанбаатарын серитэй дугаар зүүчихээр машины үнэ нь дагаад нэмэгдэх үү?

-Дугаартай боллоо гээд учиргүй нэмэгдэж шалихгүй. Хамгийн ихдээ л 100 мянган төгрөг л нэмэгдэх байх.

-Дугаар олголтод хязгаарлалт тогтоох асуудлыг та яаж харж байгаа вэ. Зөв шийдвэр мөн үү?

-Мэдээж маш буруу шийдвэр. Бүх хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа гэж хэлж болно. Хамгийн энгийнээр тайлбарлахад, өнөөдөр манай захыг зорьж ирдэг хүмүүсийн дийлэнх нь 15-20 төгрөгөнд тааруулаад машинаа сонгодог. Эдгээр машинууд одоо яригдаад байгаа 5 шалгуурыг хангаж чадахгүй. Тэр шалгуурыг хангасан машин авна гэвэл хамгийн багадаа 40-50 сая төгрөгтэй байх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, он залуужих тусам үнэ нэмэгддэг. Тэгэхээр автомашины үнэ өнөөдөр байгаа дундаж үнээс 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Мөнгөтэй хүмүүст энэ тийм ч их асуудал биш. Товчхондоо бол тэдэнд ямар нэгэн байдлаар дарамт болохгүй. Харин дундаж орлоготой ажилчин ангийнхан, дөнгөж ажил дээр гарч байгаа залуучуудад машин авах нь байр авахтай адилхан дарамт учруулдаг болно.

legacy:машин дугаар/ыыыыы.jpg

Энд хүрээд бидний сурвалжилга өндөрлөв. Энэ удаагийн сурвалжлагаараа бид эл шийдвэрийг зөв эсвэл буруу гэж шүүхийг хүссэнгүй. Нийслэлээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор үүссэн бодит нөхцөл байдал болон талуудын байр суурийг ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэхийг зорьлоо.

Хуваалцах:610

СЭТГЭГДЭЛ (61)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    irgen1 жил өмнө

    zuvshdee. ene utaa toos shoroogoo haraachee. seg unasan medreluudeer duursen hot baisanaas tseverhen mashinudtai tsever agaartai bai. unaj chadku bol tgd autobusanda suugaal yavtsgaagaachee

  • З
    Зочин1 жил өмнө

    Ченжууд хөгшин машин оруулж ирэхгүй л бол болох юм биш үү!10 жил дотор онтой.

  • З
    Зочин1 жил өмнө

    МАНгарууддаа саналаа өгөөд бай

  • И
    Иргэн1 жил өмнө

    Дажгүй сурвалжлага байншдээ

  • О
    Оркуудыг үзэн ядагч1 жил өмнө

    Хохь чинь лүмфэн пролетари нараа та нарын заяа чинь л энэ шүү дээ хха ха

  • Т
    Таамаг1 жил өмнө

    АВИЛГАЧДЫН ИНЭЭД ХҮРЧ БАЙГАА !!!!!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Мөнгө авч саналаа өгсөн ийм гороол амсцгаа

  • 8
    8н хүртэл гацна сүлжээ тасрана. 8 наас хойш бүгд х1 жил өмнө

    .

  • З
    Зочин1 жил өмнө

    Ямар хатуу нийгэм бэ? Ард иргэдийн амьдрал өдөр ирэх тусам улам хавчигдсаар, амьдрах арга, амьд явах баталгаа байна уу?

  • З
    Зочин1 жил өмнө

    Салхи Дамбийдаад л

  • З
    Зочин1 жил өмнө

    Ард түмнээр ч тоглож бна даа,үнэхээр бужигнуулж бна шүү.стресс нэмэгдсээр л

  • Z
    Zochin1 жил өмнө

    Ard tumniig dandaa shulj moljson,havchij shahaand oruulsan,erhiig ni zorchson shiidver gargadag.MAN(hyatadaas daalgavar avaad ajillaj bgaa bhda)

  • З
    зочин1 жил өмнө

    угаас эдийн засаг нь хуулиараа яваагүй учир яван явсаар африкийн орнууд шиг захаасаа болжэхэлж байна. хүн шиг ажлаад хүншиг цалин авах ямар ч боломжгүй улс шүү дээ. нэг үгээр хэлбэл хүн амын дийлэнхи нь ядууралтай. үлдсэн хэсэг нь төрийг мөлжиж амьдардаг. тэдэнд л зориулж хуулв дүрэм үйлчилнэ. албан ёсны хулгайч нарын орон.

  • И
    Иргэн1 жил өмнө

    Яагаад энэ хэдэн ард түмнээ дарлах , дээрэлхэхээ түрүүнд нь боддог юм бэ?

  • А
    Анхаа1 жил өмнө

    Улс төр надад хамаагүй гээд сонгуулиа өгөхгүй байгаад бай, чи улс төрөөс хол байсан ч улс төрчид хүссэн хүсээгүй чиний зөвшөөрөл огт хамаагүйгээр амьдралд оролцож байгаагийн нэг л жишээ " машины дугаар"

  • З
    Зочин1 жил өмнө

    Ням баатраа чи хүний эрхийг арайл дэндүү уландаа гишгэж байга уу юмжир чинь ч хамгаалаж дийлэхгүй ш дээ ард түмэн босвол ямар хүчтэйг мэдрээгүй л байна даа

  • З
    Зочин1 жил өмнө

    Одоо бүр авилга нь машины дугаар луу орлоо.удахгүй гэрт минь орж ирэх нь дээ.

  • З
    Зочин1 жил өмнө

    Автомашины түгжрэлийг Нийслэлд улам нэмэгдүүлж, автомашины дугаар зарах бизнксийг цэцэглүүлж, авлигыг гааруулж, хэсэг хүмүүс баяжих үйл явц өрнөж байна. Цөөн хэдэн хүн л дугаарын бизнес хийж хөожинө. Чкнжүүд хохирно гэж байхгүй. Тэд машины үнийг өсгөхийн зэрэгцээ авлигаар аьсан дугаарын үнээ хэдэн арав дахин нэмж зарна. Үүний оронд 5 жилийн насжилттай, зөв рультэй авто машиныг импортоор оруулж ирдэг журмыг 2025.2.01 нээс хэрэгжүүлэх тогтоож эртнээс ченжүүдэд зарлаж, гаалийн татварыг шинэчлэх хэрэгтэй.

  • И
    Иргэн1 жил өмнө

    Хятад машины импортыг дэмжсэн үйл ажиллагаа явагдаад бгааг манайхан ойлгохгүй л бх шиг бна даа удахгүй хэдхэн жилийн дараа Монгол улс хятад машинаар дүүрнэ дээ

  • О
    Орк&Кот1 жил өмнө

    Кот Оркоор нь ялгаад номеролоод түгжрэл алга болно!!!!! Ядаж 1990 оноос хойш Котод орж ирсэн нь Оркууд !!!!!!

    • З
      Зочин1 жил өмнө

      Карж л байя Түгжрээ алга болох нь уу траншейны жоом минь

  • D
    DD1 жил өмнө

    Mash zuv shiidver . MANAN MANDTU GAI

  • L
    Lkhagva1 жил өмнө

    Hohinee hotiinhoin ta nar ene erguugee songoi biz dee. Bordiur solij bhaar zam tavidag boloosoi

  • И
    Иргэн1 жил өмнө

    Бээжин шиг түгжирэлгүй болооочээ. Төв замаар оргил цагт төлбөр төлж явдаг нь зөв юм.

  • О
    Орхон1 жил өмнө

    Дөнгөж 1,5 сая хүнтэй тосгоны учрыг олчихож чадахгүй ингэж дэлхийн шившиг болж байхаар урд хөршдөө дагаар орох хүсэлт өгвөл таарна. Хятадуудад дагаар орчихвол ядаж л газар шороог маань бага ухна штээ. Ухсан ч там болгоод хаяиихгүй. Монголын ар түмэн ч хулгайч авилгачдын Мөлжлөг, дарлалаас гарч нуруу тэнийх гэдэг нь болох биз.

  • O
    Orkhon1 жил өмнө

    Наадах чинь нэг авилгачынх нь л авилгын мэргэн санаа юм бишүү кк. Шинэ дугаарын нөөц дууссан, систем гацсан... ...гэх мэтээр чирэгдэл учруулж байгаад , авилга өгсөн хүнд л шинэ дугаар өгнө гэсэн санаагаа илэрхийлээд байна штээ наад төрийн албан хаагчид буюу Улныхан чинь. Ингэж чирэгдэл учруулж дахин2 явуулаад байхаар нь залхсан иргэд аргагүй байдалд орж авилга өгдөг гэсэн .Багадаа хоолонд орох мөнгө авч байж л ажлыг нь бүтээж өгдөг, бичигдээгүй авилгын хуультай болчихсон ккк, Яадагаа алдсан хямдхан я нууд буюу төрийн албаны Улныханд л сайхан авилгын үүд хаалга нээгдэж дээ кк. УБ дугаар дамлаж зарах хэн гээч хулгайч авилгачынх нь далд бизнес санаа юм бол доо кк

  • Z
    Zochin1 жил өмнө

    1saya garan xvntei xot bj 800 mayngan mashintaigaa bagtaltsaxgvi bga yum bol xot uls gej yariad yaxav de xayatad yumu orsin muj gej yarisan ni deer

  • З
    Зочин1 жил өмнө

    Ул чацгуудад монголд хууль байдгииг мэдрүүл дандаа пүжгиинүүд худлаа хурдлаж давхисан мангаруудл гэж

  • З
    Зочин1 жил өмнө

    машин хэн ав гэсийн больж за юу тэнэг юмнууд түгрэл бүүр алийгаа алдаж бхад нэмж машин оруулж ирээд бхийн болиоч

  • З
    Зочин1 жил өмнө

    өөр ажил хийгээч чи улс орноо хорлож гэр бүлээ тэжээнэ гэж юу бсмйн энэ түгжрэл утаагаа хар новшнуудаа

  • Б
    Бүү хөөсөр1 жил өмнө

    Таминэээ өнөөдөр хуучин циркийн байранд байх цэгээс автомашины улсын дугаар очергүй дугаараа сонгоод л авч болж байна лээ шүү. Бүү хөөсөр

  • H
    Hotiin dargad pyaldagdan dagagch1 жил өмнө

    Za uhruudee jiliin daraa shiidveriig zuv bna uu buruu bna uu gedgiig shuugeerei

  • З
    Зочин1 жил өмнө

    Ингэснээр машины тоо цөөрөх үү.Улс минь ямар шийдвэр гаргаад бна даа.харин ч авлага цэцэглээд бна даа

  • З
    Зочин1 жил өмнө

    Хэн машин ав гэсийн хохь нь

  • З
    Зочин1 жил өмнө

    Үндсэн хуулийн цэц дээд шүүх юу гэж үзэх вэ

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ ч дугаарын шинэ бизнес болох бхдаа

  • С
    Саналбат1 жил өмнө

    Судалгаа хийж олон талаас нь бодож шийдвэр гаргаж баймаар байна. НИХТ нэртэй хүмүүс толгойгоо ажиллуулж бодьтой иргэнээ бодсон шийдвэр гаргаж баймаар байна. Нэг санал гаргангуут үр дагаварыг тооцолгүй дагаж намираад байдаг. Тэр нь амжилт олохгүй бөөн чирэгдэл болоод удаан наслахгүй дуусах юмдаа.

  • З
    Зочин1 жил өмнө

    Унтаж сэрээд зүүдээ ажил дрээ яриад шаассн үр дүн нь ард иргэдэд ккк. Сайхаан сайхан. Юу билээ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР БИЛҮҮ. Гөлөгнүүд минь ядаж ЗХД тодорхой иргэдэд ээлтэй болго. 1 л жишээ хэлэе. Ххороолол гсэн тэмдэглээтэй газар явган хүн давуу эрхтэй ВОО Энэ тэмдэг цөөн рэдэн хороололд бдаг БУСАД ГАЗАР Т/хэрэслэл давуу. Жнь та Гандангын гудамжинд лам дайрч алж болно. Энн зөвшөөрөгдсөн санкц шүү

  • N
    Naran1 жил өмнө

    Uurtuu bolon aaw,eej,hamaatan sadandaa gomd.Alban tushaal erh medel shuudai nuurs,atga gurilni tuluu shunaltuudiig huluu hagalah sham. demjsenii chin gor,mashini tumur dugaar baitugai udahgui eh orongui hariihamd huugduud yvj bga nutag negtnuudee haraad haraagui yum shig amidarch bga teneguud shuu dee bid chin.Udahgui us ch ugui boloh nutgaa hamgaalj chadahgui bj zuun jilee temdeglene gej hoyj goodoj biy biyeesee bayn haragdah gej balairch yvdag eruunuud shuu bid chin.Manjiin uyd tolgoi deerhi chuluugaa tomsgohiin tuld urvaj bsan sugnuudiin udam urgeljilj bga.Sereh boloogui yu mangaruud aa!!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Хотын түгжрэлийг бууруулах талаар доривтой юм хийхгүймдоо. Ярьсаар л

  • З
    Зочин1 жил өмнө

    12 12 УЕ* Зарна

  • М
    Монгол1 жил өмнө

    Уучилаарай би машины чинж нтр биш үү Манай хамаатан ойрдотны хэн нэгэн авто машин зардаггүй шүү ккк. Энэ чинж залуу үнэнийг хэл ч яриач байна??? Залуу үеийнхэн минь машин авч унана гэдэг ч мөрөөдөл болхон дээ (ТАНЫ ХҮҮХЭД ДҮҮ НАРТ БҮГДЭД ХАМААТАЙ ШҮҮ )!!!

  • Z
    Zochin1 жил өмнө

    Иргэдээ үргэлж хясан бодогдуулдаг Төр, Засагтай болжээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Одоо тэгвэл энэ хотын дугаар бөөн хулгайгаар дамлаж зардаг бизнес болох юм байна л даа.

  • Д
    Дэл1 жил өмнө

    Цаг хугацаа бүхнийг шүүнэ

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ бол зүгээр нэг асуудал огт биш хүний эрхийг маш ноцтой хязгаарлаж байгаа бусармаг хууль бус үйлдэл одоо нямбаатар гэгч нөхрийг маш яаралтай зайлуулахгүй бол улам их гай тарина

  • З
    Зочин1 жил өмнө

    ГАНЦХАН ТООГООР АМЬДРАЛАА ШИЙДҮҮЛДЭГ ЮУ ВЭ.ЯАХ ГЭЖ 126 ГИШҮҮН СОНГОЛОО.ДУГААР Л БОЛ ДУГААР ШТЭЭ.ТЭР 11-8нд гэж хоног заагаад АРД ТҮМНИЙГ доромжилсон байна.ТЭГЭЭД ДУГААРЛААД БАЙДАГ.

  • З
    Зохиолч Л. Пүрэвдорж1 жил өмнө

    Үндсэн хуулиар баталгаажсан, өмчтэй байх эрхийг хязгаарлан хориглож болдог л юм байх даа.

  • Ц
    Цэцээ1 жил өмнө

    Манай гэр бүл нэг ч машингүй болоод л бн өөрсдөө хохирогч бол арга хийж бн тэнэгүүд

  • Э
    Энхээ1 жил өмнө

    Эртнээс хэлж танилцуулж байсан ма зөв шийдвэр битгий буц өндөр хүүтэй мөнгөөр машин авах ямар тэнэг юм бэ

  • З
    Зочин1 жил өмнө

    Би машингүй гэхдээ авья ч гэж бодоогүй ойрхонд алхаж холд нь бусаар яваад л болоод л бна. Харин хотын дугаарыг хязгаарлаж бгаа нь нөгөө муу талыг өөгшүүлж бнадаа тэнэг даргаа ёстой гажиг шийдвэр

  • А
    Ахмад настан1 жил өмнө

    Ер нь бол энэ 5 шаардлагад болохгүй гэх юм алга л байна. Хууль ёсны наад захын л юм байх шиг. 10 он гэдэг ч манайдаа л залуу болохоос бас л хуучин юм шүү дээ. Алийн болгон бид хуучин машины утаа тортогтой шинэ үеэ зууралдуулах вэ.

  • С
    Сартуул1 жил өмнө

    30 жилийн хугацаатай хятадын муж болход л хөгжиж чадна..Хонконг Макао жишээ байна..

    • L
      Luuhaan1 жил өмнө

      Chi ch de uvurlugch jombogo bna da

  • С
    Сартуул1 жил өмнө

    Тэнэгүүд тэнэг л байдаг..өдөр шөнөгүй газараа ухах мөртлөө 400 тэрбумаар хавдарын эмнэлэг барьж чадахгуй Кувейтийн талаас гуйгаад сууж байх юм..гэтэл бүх дарга гишүүд тэрбумаас дээш хадгаламжтай байдаг биздээ...хятадын нэг муж болоод хурдан хөгжий..хүүхэд залуусаа л хайрла..эх орон нтр бол пиздүү худалаа үг болжээ...залуусаа дэлхийд гаргая..дэлхийд яг одоо Монгол тархи үнэ хүрэх цаг иржээ..

    • М
      Мэдрэл1 жил өмнө

      Хуцаарай пизда минь юун хятадын муж гаргалгаа хайхийн оронд дагаар улс больё гэж байгаамуу ямар тэнэг хужаа вэ чи чинь

  • И
    Иргэн1 жил өмнө

    Машин ихсэж, хотын амьдрал там болсон шүү, Бээжинд гэхэд дугаарын хязгаартай, сугалаагаар, азтай нь машины дугаар авдаг.

  • З
    Зочин1 жил өмнө

    Хөдөөгөөр дүүрэн хотын дугаартай приусууд байдаг юм

  • 1
    1111 жил өмнө

    судалж гаргасан шийдвэрийнх нь түгжрэл бууруулахыг л хүлээе дээ хөөрхий

  • О
    о1 жил өмнө

    ер нь бол улсын дугаар олголтоос эхлээд зохицуулалт хийх нь зөв байх. Хэдэн ченжийн амьдрал бодоод нийслэлийн иргэдийн асуудлыг харж болохгүй. нөгөө талдаа нийтийн тээврээ хүртээмжтэй тухтай болгох шаардлагатай

  • З
    Зочин1 жил өмнө

    нянбаатар нарын мудак шийдвэр ийм л сөрөг үр дагавартай байгаа юм даа. ямар ч судалгаа, тооцоогүй, нэг өглөө л босож ирээд шийдвэр гаргадаг дарга нарыг бид сонгосондоо лбуруутаж байна