Даатгал, оношилгоонд хамрагдаагүй, татвар, торгуулиа төлөөгүй автомашиныг ирэх 12 дугаар сарын 1-нээс хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 33 сек
90
legacy:2026/03/NewFolder/mashin.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар импортоор орж ирэх автомашинд улсын дугаар шинээр олгохдоо таван шалгуур үзүүлэлтийг тавьсан Захирамжийг гаргасан юм. 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих уг Захирамжид

Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх:

Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх, мөн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “ Евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;

Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг таван шалгуурыг тавьсан байдаг.

Захирамжийн даатгалын шалгууртай холбоотой Жолоочийн даатгалын эрх зүйн зохицуулалт, даатгалын зорилго, ач холбогдол, хүлээлгэх хариуцлагын талаарх мэдээллийг дараах байдлаар хүргэж байна.

Жолоочийн даатгалын хуулийн зорилго, ач холбогдол

Жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах нь жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдол юм.

Жолоочийн хариуцлагын даатгалд хэн хамрагдах вэ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч

Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамаараад мэргэшсэн жолооч болон С, D ангиллын жолооч нар заавал даатгуулна.

Жолоочийн даатгалын хураамжийг хэрхэн тооцдог вэ?

Даатгалын хураамж нь тухайн тээврийн хэрэгслийн ангилал, зориулалт, даац, суудлын тоо, газарзүйн байршил мөн автомашин өмчлөгч, үндсэн даатгуулагч болон хамтран даатгуулагч, жолоочийн жолоо барьсан туршлага, нөхөн төлбөр авсан түүх зэргээс хамааран бодогддог бөгөөд даатгалын компани бүрт ижил байдаг.

Даатгуулагч даатгалын гэрээ байгуулахад анхаарах нь

Гэрээ байгуулах даатгалын компаниа судалж сонгоно

Даатгагчийг үнэн зөв мэдээллээр хангана

Гэрээний хураамж төлснөөр гэрээ хүин төгөлдөр болно

Даатгалын гэрээний хугацаа 1 жил байна

Даатгалын гэрээг сайтар уншиж танилцсанаар гэрээг баталгаажуулах

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй замын хөдөлгөөнд оролцосон тохиолдолд авах хуулийн арга хэмжээ

Зөрчлийн тухай хуулийн 11.15 ын 7-д жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол даатгалыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх даатгалын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 ын 51-д жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Даатгалын гэрээний хугацаагаа хэрхэн шалгах вэ

Иргэн, хуулийн этгээд даатгалаа цахимаар буюу /Е-Mongolia, E-Barimt, Smartcar, Autobox / зэрэг апплэйкшн ашиглан шалгах, мөн Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 дугаараас лавлах боложтой.

Даатгуулаагүй жолооч

Зам, тээврийн үед осол гаргасан даатгуулаагүй жолооч нь жолоочийн даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогчид болон Албан журмын даатгагчдын холбооны шуурхай алба 1800-1177 болон цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ

САНАЛ, ГОМДОЛ

Даатгалын тухай хуулийн 82.1-д Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Санхүүгийн Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уншигч

    Заа даа худлаа даа. Тэгж л байдаг юм дийлэхгүй дээ

  • З
    Зочин

    Төр даатгалын компаниудтай хамтарч иргэдээ дээрэмдэж бна

  • I
    Irgen

    Bodi daatgal mashinaa davhar daatguulah juram garsan geed alban juramaa hiilegsengui albadan tataas avchih yum as huvi hun hurunguu yahaa medehee baitsan bolj taarlaa

  • И
    Иргэниргэн

    Даатгалын компаниудыг албан хүчээр санхүүжүүлж бга төрийн үйлдэл гэж үздэг Даатгал хийсэн хуулийн этгээд нь даатгуулагчаа үл хүндлэх доромжлох нөхөн олговор олгохгүй бх эрсдэл маш өндөр байдаг Үүнийг альч шатандаа авч үздэггүй Даатгуулагч нар нь хууль эрхийн мэдлэг дутмаг учраас эрхийнхээ төлөө тэмцдэггүй зөнд нь орхисноос даатгалын этгээдүүд нь ашгийн төлөө улайран журам дүрмээ мөрддөггүй байдал маш түгээмэл байдаг

  • М
    Мөнхцацрал Б.

    Маш зөв

  • З
    Зоч

    Даатгуулсан жолооч хэрэг төвөгт орооцолдвол даатгалын компани нөхөн төлбөр төлдөггүй луу унждаг шүү энэ талаар юу бна

  • M
    mash zuv

    torguulia tuluugui bj hotiin zamaar yvaad baij bolohgui.torguuliin hemjeeg nemegduuleh heregtei.tegj baij huuli durmee bieluuldeg bolno.olon ulsiin turshlaga yum

  • И
    Иргэн

    Чадах болвуу??? Монголын хууль 3 хоногийн настай шүү дээ хө!!! Кк

  • З
    Зочин

    Даатгалд хамрагдах ямар хэрэг байна Даатгалд хамрагдаагүй иргэн осол гарвал 100% өөрийн мөнгөөр төлөх