Б.Энхбаяр: Парламентад УИХ-ын даргын “нүдээр” гар тооллого хийж хууль, улсын төсвөө баталдаг жишиг нутагшиж буй нь яавч олигтой зүйл биш

Хоосон
Delgertsetseg
Унших: 1 мин
50
legacy:b.enkhbayar gishuun/enkhbayrb.jpg

УИХ-ын чуулганы Баасан /2024.11.08/ гарагийн ээлжит хуралдаанаар өчигдөр 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж баталсан. Төсвийн төсөлтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудастаа "Парламентад УИХ-ын даргын “нүдээр” гар тооллого хийж хууль, улсын төсвөө баталдаг жишиг нутагшиж буй нь яавч олигтой зүйл биш. Ямар намын дотоод хурал байгаа биш" гэж шүүмжлэв. Түүний зүгээс өчигдөр Их хурлын танхимд 2025 оны төсвийн төслийг хэлэлцүүлэх үеэр улсын төсвийг баталсны дараа энэ онд тодотгол хийхдээ тулбал Үндсэн хууль зөрчигдөнө гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цахимжуулах зорилго нь Монгол улсын бүх мэдээллийг дэлхий нийтэд тараах зорилготой юм байна. Харин Монгол улсад ямар ч хэрэггүй гэдгийг УИХ-ын дарга гишүүд нотлоод өгчихлөө.

  • С
    Сэрж байгаа улаан коммунист дарангуйлагч

    Татвар төлөгчийн мөнгөөр үнэтэй цахим төхөөрөмж авах шаардлагагүй байсан гар өргөөд явахгүй

  • З
    зочин

    Монголын төрийн тэргүүнд байгаа УИХ нь цахимаар санал хураалтаа тоолж чадахгүй дээ хүрсэн бол Учралын яриад байгаа сансарын хиймэл дагуул нь ёстой үлгэр болно биз дээ?

  • И
    иргэн

    Гар өргөдөг тооллого арай л биш ээ. Арай л хоцрогдсон арга барил.

  • И
    иргэн

    Учрал гишүүнд хэл. Илон Маск сонсвол ёстой ухаан алдах байх. Учрал гишүүн чинь энэ салбарт хувьсгал хийсэн ч бил үү хийхгэж байгаа ч бил үү. их хурлаар оруулна гээд байсан яг тэр үед гар өргүүлэх юм байна л даа