Х.Нямбаатар: Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй. Чаддаг юм бол энд ирээд жагсаал, суулт хий

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
340
legacy:2025/03/463118479_530963629565526_322085841644043632_n.jpg

НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Дугаар зогсоож байгаатай холбоотой асуудлууд яригдаж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аар хууль нь батлагдсан шүү дээ. Одоо тэгээд жилийн дараа манай ченжүүд хэдэн төгрөг цуглуулаад л би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг зарчмаар намайг огцруулах акц хийж байна гэсэн.

Би айж, ичээд байх зүйлгүй. Хууль батлагдсан. Би өөрөө хууль зөрчиж болохгүй. НИТХ дээрх хуулийн дагуу журам баталсан. Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй. Энэ хүмүүс монгол төгрөгийг хамгийн их гадагшлуулж байгаа.

Сүүлийн жилүүдэд иений ханш 25 хувиар унасан. Ханшны сулралтай холбоотойгоор 2024 онд 140 мянган машин оруулж ирсэн.

Бид хичнээн метро, тойрог зам бариад жил бүр 140 мянган машин хотод явах зам байхгүй. Дээр нь ченжүүд 1 тэрбум ам.долларыг гадагшлуулж байгаа. Нөгөө муу нэртэй, луу данстай уул уурхайгаас орж ирсэн Монгол Улсын валютын нөөцийг, өчнөөн жил ард иргэдээ шулж амьдарлаа. Чаддаг юм бол энд ирээд жагсаал, суулт хийл дээ. Би өөрсдөд нь хэлье. Би ч гэсэн хэл, амтай хэвлэл мэдээлэлд хэлэх үгтэй, баримт, тооцоо судалгаатай байгаа шүү" гэв.

Хуваалцах:340

СЭТГЭГДЭЛ (34)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Түгжрэл бууруул гэж төр засгаас шаардана. Төр засаг нь машины импорт, машины номерын олголтыг хязгаарлахаар машинтай иргэд эсэргүүцээд байх болжээ

  • З
    Зочин

    Зунжингаа,намржингаа замын түгжрэлийг хэн хиймэлээр нэмэгдүүлээд байна вэ.зөвхөн энэ бродюр засварыг хийлгэж байгаа нөхөр л одоо хүртэл хиймэл түгжрэл үүсгэсээр байгааг яах вэ.

  • З
    Зочин

    Маш зөв журмаа сайн мөрдүүл

  • З
    Зочин

    Зөв шүү. Дэмжиж байна. Тэр ченжүүд хүн ард, эх орондоо хэрэгтэй юм хийл дээ. Биеийн амрыг харж бизнёс нэр зүүсэн хувийн ашиг сонирхолоо дээгүүр тавьсан юмнууд. Тийм л юм бол нийслэлдээ ядаж бүтээн байгуулалт хий. Ядаж ажлын байр бий болгож наа задд оруулж ирээд бга машины үйлдвэрийн технологи оруулж ирээд залуучууд иргэдээ санхүүжүүлээч..

  • З
    Зочин

    Энэ муу яасан их галзуурна вэ.

  • З
    Зочин99

    Хүн байгаа цагт машин байх л болно. Иймд машиныг цөөлье гэвэл хүнээ л цөөл. Би алж устга гэж байгаа юм биш шүү. Хотоос хүмүүсээ хөдөө рүү гарга. 20 сая төг. өгвөл нүүх айл зөндөө гарна. Жил бүр 1000 өрх*20,000,000=20 тэрбум төг өгч 1000 өрх гаргах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Мэргэжилгүй залхуу зүгээр сууж мөнгө олох сонирхолтой хэдэн нөхдүүд одоо болоо ш дээ зөв шүү дэмжиж байгаа Нямбаатараа

  • Э
    Эсгий хотын үр сад

    Манай даргыг Москвагийн Ленинский проспектоор хэд хоног явуулж үзүүлэхээс нааш хот гэдгийг ч ойлгохгүй юм байна л даа. Далиманд нь бас метрогоо үзээд авна биз.

  • З
    Зочин

    Улсын мөнгөн тэмдэгтийг халтар ч гэх шиг энэ муу одоо юу вэ өөрөө түүгээр л амь зууж яваа биз дээ төрийн албанд байх ёс суртахуунгүй хүн байна

  • З
    Зочин

    Энэ гэж нэг хүн загнасан занасан бүдүүлэг нөхөр өөрийгөө юу гэж бодоод байнаа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Эр хүн хө. Үзэлцээд өг.

  • З
    Зочин

    нямбаатарыг дэмжиж бна одоо машины ченжүүд хазаараа тат зөндөө баяжлаа тийм л ард түмнээ боддог юм бол машины наймаагаа болиод өөр эх орондоо хэрэгтэй бизнес хий Нямбаатарыг ажлыг нь тайван хийлгэ ард түмэн дэмжиж бга шүүү

  • З
    Зочин

    Хотод яваа машин ихэнх нь хотын хүний нэр дээр дугаар авсан хөдөөний нөхдүүд байгаа шүү

  • З
    Зочин

    Үнэн үг амжилт хүсье

  • З
    Зочин

    Машин багтах явах зам алгаа чeнжүүд ээ битгий хуучин машин оруулаач

  • З
    Зочин

    Одоо л нэг далжигнахгүй хүнтэй болжээ

  • Д
    Дэл

    Эзэнтэй байх ёстой ок

  • Н
    Нэргүй

    Төсвийн мөнгөөр баяжсан дарга ингэж их бяртай болдог юм. Аргагүйдээ монгол улсын төсөв өсөхийн хирээр дарга нарын цавчааны мөнгө хэдэн зуун тэрбумаар өсдөг. Нямбаатар тэр хирээр цулайсан учраас ингэж бяртай дуугарч байгаа юм.

    • З
      Зочин

      нямбаатарын зөв шүү чи муу буруу хультэй машинаа буцааж тэр японы төмрийн хогон дээрээ аваачиж хая монгол улсыг төмрийн хогоор булахаа боль одоо эх орон нийслэл хотоо бод тийм л нийслэлийн иргэн болох гээд бга бол машины ченжийн ажлаа орхичих одоо өөр наймаа хий улаанбаатар хот чинь 4-5 давхарлаж яваад ч маши явах зай үам байхгүй боллоо

  • З
    Зочин

    Айхгүй энэ тэр гээд юу солиороод байгаа юм. Хэний мөнгөөр хэний өмнөөс зарцуулаад юу хийгээд байгаа татвар төлөгчдийн зарц барлага вэ?. Улс орноо удирдаж чадаагүй өнөөгийн байдалд хүргэчихээд ард түмнийг халтар гөлөгөөр нь дуудддага хэн бэ?. Энэ чинь харин даварцан нөхөр үү. Ажил хийж иргэдийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа бол зайл. Хэн засаг даргаар уриад байгаа юм.

    • З
      Зочин

      нямбаатарын зөв машины ченжүүд хужаа нар бх монгод улсаа одоо бопох цаг боллоо монголын иргэн л юм бол Нямбаатарын зөв ард түмэн дэмжиж байна

  • A
    A

    Ard tumenee ingej doromjildog ni yaj bgan boldo

    • З
      Зочин

      нямбаатарын зөв машины ченжүүд харин ард түмнийг доромжилж бна Нямбаатарыг улаанбахтар хотын уугуул иргэд 100% лэмжиж бна хөдөөнөөс ирсэн оркууд л эсрэг бна Нямбаатарын зөв

  • И
    Иргэн

    Үнэн шүү яаж ч замаа тэлсэн жил бүрийн 140 мянган тээврийн хэрэгслийн 40 хувь нь УБ нэмэгдэнэ гэж тооцоход багтаамжгүй болж таарна. Одоо улсын хэмжээнд борлуулахад бэлэн байгаа дээр нь нэмэгдэх? Тэхээр хотын дотор замыг бүсчиллэлээр төлбөртэй болгох газрын доор болон дээр давхар зогсоолуудаар хангах зогсоолд олон цагаар зогссон тээврийн хэрэгслийн төлбөрийг өндөр байхаар тооцох, жилд орж ирэх хуучин суудлын авто машины тоонд хязгаарлалт хийх , чёнжүүдээс татвар авдаг болох , иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах зэрэг арга хэмжээг авах

  • H
    Haltar tugsug

    Mongol ulsiun mungun temdegtiig haltar tugrug gej helj baiga chine uuruu ene ulsiig arail doromjilj bna

    • З
      Зочин

      нямбаатарын зөв зөв оркууд хөдөөний оркууд машины чёнжүүд л эсэргүүцээд бна машины ченжүүд ард түмний төлөөлөл биш Нямбаатарыг ард иргэд дэмжиж бна

  • И
    Иргэн

    Үнэхээр томорчихсон новш бна даа. Гадны оронд хэдэн халтар цуглуулах боломжийг нь олгодог. Харин Монголд эсрэгээр Монгол хүнийгээ л мохоож бна. Хэдэн халтар төгрөгтэй ченжүүд чинь Монгол улсын иргэд шүү дээ. Иргэдээ хамгаалахгүй бол төр гэж бгаад яадаг.

    • З
      Зочин

      буруу рультэй машины импортыг үтэр түргэн зогсоох хууль гарга халтар төгрөг атгасан шуналын дэвнүүдийг солонгос руу явуулж үхтэл нь ажиллуул тэгвэл улс орноо боддог болно Нямбахтарыг иргэд дэмжиж бна

  • З
    Зочин

    эрдүү бардуу байж болно, гэхдээ ингэж хэлэх, ярих ёс зүй байх ёсгүй шүү

    • З
      Зочин

      нямбаатар зөв ярьж бна хэдэн халтар төгрөг атгасан буруу рультэй машин импортлогч оркуудад иргэд бид дургүй хүрч бна та нар одоо боль Эямбаатарын зөв

  • И
    иргэн

    түгжрэлтэй тэмцэх уг нь хэргтэй. улс орнуудад ер нь яаж зохицуулдаг юм бол. нийслэлд амьдрах зөвшөөрөл хүн бүрт өгдөггүй л юм байна лээ. бүгдээрээ нийслэлд овоорно гэж юу байхавдээ. эхнээсээ аваад хорьдог байсан юм. одоо бол бүр уулан дээр амьдарч байна ш дээ

  • М
    Мөнгөн

    Эргүү эргүү гэхэд эргүү нь дэндүү дэндсэн хог байна энэ Нямбаатар

    • З
      Зочин

      нямбаатар эргүү биш чи өөрөө эргүү орк Нямбаатарын зөв ард түмэн нямбаатарыг дэмжиж тэмцэнэ ээ