Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй

Хоосон
Sosorburam
Унших: 2 мин
100
legacy:2024/11/гааль2.jpg

Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

------------

-Гаалийн улсын байцаагч жилд 29 саяын орлоготой, 4.2 тэрбумын хоёр орон сууцтай, 1 тэрбумын хадгаламжтай байгаа нь олон хүний хардлагыг төрүүлж байна л даа. Тиймээс нэр бүхий 11 гаалийн байцаагчдын асуудлыг хэрхэх вэ ?

-Гаалийн Ерөнхий газраас гаалийн улсын ахлах байцаагч Б.Охиноо, Б.Солонго, Б.Төгсбаяр, Т.Дулмаа, Л.Долгормаа, гаалийн улсын байцаагч Ж.Алтанчимэг, Ч.Байгалмаа, Д.Саранцэцэг, Х.Энхтуяа, Д.Цэцэгсүрэн, Ж.Булга нарыг хөрөнгө хууль ёсных мөн эсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т шалгуулахаар өчигдөр /2024.11.21/ өгсөн. Дээр нэр дурдагдсан гаалийн байцаагчдыг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгуулах нь зүйтэй гэж үзсэн.

-Ер нь гаалийн байцаагчдын цалин хэдэн төгрөгөөс эхэлдэг юм бэ ?

Гаалийн улсын байцаагчийн тусгайлсан цалин гэж байхгүй. Төрийн тусгай албан хаагчдын цалингийн шатлалаар явдаг. Цалингийн шатлалыг Засгийн газар тогтоолоороо баталдаг. Цалин нь ажилласан жилээс нь хамаардаг. Дөнгөж шинээр орсон гаалийн улсын байцаагч 1.4 сая төгрөгийн цалинтай. Хилийн боомтод ажиллаж байгаа тохиолдолд хилийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл, зөрчил илрүүлээд сайн ажиллаж татварын орлогын төлөвлөгөөг хангалттай сайн биелүүлсэн гээд үр дүнгийн урамшуулал авдаг. Тухайлбал би ГЕГ-т 22 жил ажилласан. Миний үндсэн цалин 2 сая төгрөг. Үүн дээр сая дурдсан нэмэгдлүүдийг авдаг.

-Ажилласан жил, нэмэгдэл авлаа гэхэд гаалийн байцаагчид тэрбумтан болох боломжтой юу.

-Яг үндсэн цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд шууд тэрбумтан болох боломжгүй. Гэр бүлийн гишүүдийн орлого үүн дээр нэмэгдэх нь тусдаа асуудал. Тиймээс гаалийн байцаагчдыг шалгуулахаар болсон. Гагцхүү олсон орлого нь хууль ёсных л байх ёстой. Гэр бүлийн орлогыг өөрийн орлого дээрээ нэмээд тухайн байцаагч жил бүрийн орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тиймээс магадгүй өссөн дүнтэй харагдсан байж магадгүй. Энэ өссөн дүн нь үндэслэлтэй эсэхийг эрх бүхий байгууллага шалгана. АТГ-ын шалгалтын дүн ил болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-АТГ-т өгсөн 11 байцаагчдын хувьд хэдэн жилийн турлагатай вэ ?

-3-25 жилийн туршлагатай байцаагчид. Өөрсдөө хууль бус орлого олсон зүйлгүй гэж мэдэгдсэн.

-Тэд хил дээр ажилладаг байсан уу ?

-Гаалийн тухай хуулиар гаалийн улсын байцаагч томилогдсон газраа хоёр жил ажилладаг. Хоёр жилийн дараа бусад гаалийн газар, хилийн боомтуудаар сэлгэж ажилладаг. Нэр дурдагдсан гаалийн улсын байцаагчид бүгд хилийн гаалийн боомт, гүний гаалийн байгууллага, бусад гаалийн бүх газарт дамжиж ажилласан. Зөвхөн нэг газраа урт хугацаанд ажилласан байцаагч байхгүй.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ард

    Баахан цагдаа гаалийг эзэгнэсэн гэсэн яаг юу нь сайжирсан бэ наад бгаа царайгаа доорх комментуудыг унш тэгээд зайлцгаа бодит байдал ийм л бна

  • З
    Зочин

    гаалийн үе үеийн байцаагч нар бүгд их бага хэмжээгээр авилга авдаг нь чин үнэн ш дээ хулгай хийдэг нь үнэн ш дээ юун бузрыг бүү оруулах юун буяныг бүү гаргах өөрсдөө өлөн авилгач нар дарга доргогүй жирийн байцаагч нар ч гэсэн үнэн хомхой

  • А
    Авилгачид

    Б.Солонго нь Асралт даргатайгаа явалдаад ахлах байцаагч болсон дээр нь улаан авилгачин янхан хүүхэн...бүх дарга нарынхаа өвөрт хэвтсэн гичий

  • Д
    Дампуурагч, Авилгалын хохирогч

    Компаниа дампууруулахгүй гэж их хичээлээ. Одоо нэгэнт дампуурсан. Ажилчид даа бүх техник хэрэгсэл, тавилга эд хогшлоо цалинд бодоод өгчихсөн. Одоо алдах ч зүйлгүй болсон Та хэдтэй харин ч нэг үзэх болно. Бүгдийг чинь илчлэх болноо гаалийн зарим нэг авилгачдад нэр хугарахаар яс хугар гэдгийг мэдрүүлэх болно. Энэ сайтын сэтгүүлч энэ коммент ийн доор дугаараа үлдээгээрэй жинхэнэ синссацтай мэдээ өгнө шүү.

  • В
    Вагон тээврийн компани

    Дорноговь Сайншандын Гаалийн дарга Батцэнгэл эээ чи идсэн татварын мөнгөө тайлбарлаж хариуцлага үүрэх ёстой шүү. 1 компанийн горимыг аргалаад л 600 сая 1 өдөрт. Гаргалгаа гаргаж өгсөн гээд авсан гэж байгаа. Тэрбумтан ингэж төрдөг байх нь. Чамайг шалгуулах гээд удчихлаа уучлаарай. Гэрч бөгөөд гаргалгаа гаргуулсандаа чамд 600 сая төгрөг өгсөн нөхрийг чинь Японоос ирэхийг хүлээсээр байгаад удсан юм шүү. Чамайг хамгаалдаг нутгийн ах чинь ГЕГ-таа байгаа л биздээ. Аюул боллоо авраарай гээд залгахад чинь утсаа авахгүй байхвийдээ. Учир нь өөрөө бас татагдах гээд хөлс нь чийхраад сууж байх газраа олохгүй л байна байх чааваас даа насны эцэст хар нүхэнд орох хэцүү л бна байх. Тамир энэ талаар сонссон, та 2-ыг угаасаа мэддэг юм билээ. 1 дэх өдөр танай ГЕГ -аар орчихоод АТГ орох болно. Баримт нотолгоо чинь бат найдвартай газар байгаа санаагаа бүү чилээ УДАХГҮЙ ЧАМАЙГ ХУУЛЬ ДУУДНА

  • З
    Зочин

    UILCHLGE SEKSDN99664261

  • З
    Зочин

    Нам дагасан өлөн авилгач хулгаач цүнхчин бөгсчин даргадаа пялдага гөлгүүдл хурган дарганцар болж хулгаа авилгалаар баяждаг монголын хууль шүүх ял гэж бараг өгдөггүй болхоорл баасны ялаа шиг шавсаар иргэдл ядурч монголын хөгжил удааширсаар ждү нүүрс богд уулын газар хуучин ногоон автобус гээл бүх салбар

  • З
    зочин

    дандааорон сууцтай хэд хэд шүү, 200-300 саяийн хэд хэдэн машинтай. Тэдэнд цалин ядаж өгөхгүй байвал яасан юм бэ. Тэгээд чөлөөт уналт. Монгол улс шүү дээ.

  • З
    Зочин

    тэгэд ягаад тэрбумтан болод байган бэ?мөнгөтэй хүмүүс байдаг шүү.гаалийн ах эгч нар.

  • З
    Зочин

    Gaalid ajilladag bvx xvn yamar 1 baidlaar ix baga xemjeegeer awilga zaawal awdag. Xumuusiin baraag xawchix baidal gargaj bj awilgaa awna. Zarim n xoriotoi baraa oruulj bga boloxoor tsaadax n xvssen xvseegvi uursduu awilga ugnu.