МИАТ ТӨХК: Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:miat/20220518-MPA_1905.jpg

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласан талаарх мэдэгдлээ өнөөдөр орой телевизээр хийсэн. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн хэдий ч олон улсын нислэгт ямар нэгэн өөрчлөлт, хориг тавиагүй учир Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.