Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар өрсөлдөнө

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/12/шатар.jpg

Монголын Шатрын Холбооны ээлжит бус их хурал арванхоёрдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд уг хурлаар Ерөнхийлөгчөө сонгоно.


Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчид Гомбожавын Занданшатар нэр дэвших болж, нэр дэвших хүсэлтийг холбогдох материалын хамт Монголын шатрын холбооны ээлжит бус их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбаярт хүлээлгэн өгчээ.


Дэлхийн шатрын холбооноос Г.Занданшатарыг Монголын Шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихийг санал болгож, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.