АҮБХ: Төрийн хэмнэлтийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:GanbaatarS gishuun/э.jpg

УИХ дахь Аж үйлдвэржилтийн байнгын хороо өнөөдөр 10:00 цагт хуралдах бөгөөд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ.

Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх аж.