Ц.Мөнхбаатар: Монгол инженер утаагүй зуух бүтээсэн гэдгийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага хүлээн зөвшөөрсөн

Нийгэм
Turbat
Унших: 3 мин 6 сек
470
legacy:2.29/image-6b74ac55-d8d5-4e23-a386-40005ef1d4bd.jpg

Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхээр хамгийн тулгамдсан асуудал агаарын бохирдол болоод байна. Тэгвэл монгол инженер утаагүй зуух бүтээгээд дэлхийн болон олон улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм байна.

-Таныг утаагүй зуух бүтээсэн гэж сонсоод бүгд л гайхаж, сонирхож байх шиг байна. Утаа өнөөдөр монголчуудын хамгийн тулгамдсан аюул болоод байгаа учраас таны технологийг сонирхон ярилцлага авахаар зорьсон юм ?

-Монголчууд утаагүй зуух гэдгийг бүр мэддэггүй байлаа. Утаагаа шатаадаг зуух байдаг юм байна гэдэг ойлголтыг одоо л авч байх шиг байна. Би энэ технологийг анх зохион бүтээгээд өөрийн эх орондоо нэвтрүүлэх гэж зүтгээд 10 гаран жил боллоо. “Нүүдэлчин эко” зуух маань утаагаа давхар шатаадаг буюу давхар шаталттай зуух юм.

Маш энгийнээр хэлэхэд гал түлээд утаа нь дээшээ явахаар яндан руу шууд явуулалгүй дунд нь хоёрдохь дамжлагаар агаар өгч дахин шатаадаг гээд ерөнхийд нь ойлгочиход болно. Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу байгуулагдсан үйлдвэрүүдэд хийгдэж байгаа сайжруулсан түлш болон ER-ийн угаасан нүүрс дахин шатааж утаагүй болгож болж байгаа нь маш олон удаагийн туршилтаар батлагдсан. Монголын оюуны өмчийн байгууллага, Стандарт хэмжил зүй, Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэн гээд албан ёсны мэргэжлийн бүхий л байгууллагуудад бүртгүүлэн шалгууруудыг нь даваад сертификат юмнуудыг нь авсан байгаа. Эдгээр байгууллагууд азотын давхар ислүүд, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцор зэрэг нь манай төрийн байгууллагууд 9800 мг\нм3 байж болно гэж үздэг байхад манай зуух 3169 мг\нм3 байна гэж тогтоосон. Эндээс л ямар үзүүлэлттэй гэдэг нь харагдаж байгаа биз.

-Таны бүтээлийг дэлхийн оюуны өмчийн байгууллага бүртгэсэн гэж сонссон?

-Яг энэ технологиороо Дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгүүлээд хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. ОХУ, Хятад гэх зэргээр 60 гаруй орноос оюуны өмчийн патент авсан. Мөн патент авсан орнуудаас маань технологийг маань маш их сонирхон хамтран ажиллах талаар ярьдаг ч Монгол хүн болж төрснийхөө хувьд эх орондоо нэвтрүүлчихээд дараа нь гадаад зах зээлд гарах юмсан гэж боддог.

-Өрх айлд гарах эдийн засгийн үр өгөөжийн талаар гаргасан судалгаа байгаа юу?

-Байлгүй яах вэ. Манай “Нүүдэлчин эко” зуухыг хэрэглэвэл хамгийн гол нь иргэд маань угаартах аюулгүй, түлш хэмнэнэ гэдэг утгаараа эдийн засгийн хэмнэлттэй. Ердийн зууханд сайжруулсан түлшийг шатаалаа гэхэд 50 хувь нь утаа болоод агаарт цацагдаж байхад манай зуух тэр утааг нь дахин шатааснаар дахин дулаан үйлдвэрлэж байгаа юм.

25 кг шуудай түлшийг манай зуухан дээр нэг айл хоёр өдөр хагас түлдэг. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлт гарч байгаа биз. 10 гаран жил зуухаа хөгжүүлсээр л явна. 2023 онд зуухан дээрээ хоол хийдэг тогоо тавьдаг болгосон. Тэгэхээр маш бага түлшээр хоол унд бүх зүйлээ хийгээд давхар дулаанаа гаргаад авна. Хамгийн гол нь угаартах аюулгүй болно гэдгийг хэлмээр байгаа юм. Одоо дэлхийн бөмбөрцөг дээр ахуйн хэрэглээний 4.8 тэрбум ширхэг зуух хэрэглэдэг гэсэн тоо байдаг. Манай улсад бол хөдөө орон нутаг, Улаанбаатар хоттойгоо нийлээд 500 мянга гаруй зуух ахуйн хэрэглээнд хэрэглэдэг. Зуухаа хөгжүүлээд 10 гаруй жил болж олон газраар явлаа. Гадаадаар ч их явлаа. Дэлхийн оюуны өмчийн газар болон бусад газрууд Монгол инженер утаагүй зуух бүтээжээ гэдгийг өөр өөрсдийн лаборатор, хүрээлэндээ шинжлээд баг гарч ажиллаад хүлээн зөвшөөрсөн. Иймээс одоо бид зөвхөн ахиун хэрэглээний дулаан ялгаруулах зуух гэхээсээ илүү аяны, албан байгууллагын гээд олон төрлөөр үйлдвэрлэж байгаа. Дэлхий дээр утаанаас гадна нэг том асуудал тулгамдаад байгаа нь хог болоод байна. Бөмбөрцөг тэр чигээрээ хогоо хэрхэх талаар шийдэл хайн ид ажиллаж байна. Иймээс хогийг утаагүй шатаах зуух бүтээгээд хөгжүүлэлтээ хийж дуусаад зах зухаас нь танилцуулж байна. Хогийг шатаагаад гарсан үнсээр нь барилгын материал хийх, эрчим хүч үйлдвэрлэх гээд үүнийг дагасан сайн сайхан үр дүнгүүд олон гарах тооцоолол хийгдсэн байгаа.

Хуваалцах:470

СЭТГЭГДЭЛ (47)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    залилангууд шүү гал түлж лбвал заавал утаа гарна

  • З
    Зочин

    үа больж үз утаагүй үуух гэж хаана ч бхгүй

  • З
    Зочин

    БО- ны сайд Одонтуяагийн бизнес биз дээ. Үнэхээр Монголчууд бие биенээ залилаад дууслаа Энэ авгайг сайдаас нь бүүр УИХ- аас нь тат.

  • З
    Зочин

    Үгүй тэгээд зараач хаана зарах гээд байгаа юм аль хэдэн жилийн өмнө л ийм зуух хийсэн гэж үзүүлээд байсан худалдаж аваад хэргэлж байгаа хүн байна уу авах гэхээр хаяг борлуулж байгаа газар алга байнашдээ

  • З
    Зочин

    Баяр хүрье. Гэвч зуухны үнэ ханш өндөр бол гэр хорооллын айлууд авч чадахгүй, ердийн зуухандаа галаа түлж утаа гарсаар байх болно гэдгийг бодолцсон биз дээ.

  • З
    Зочин

    Gal tvljil baiwal utaa garnaa utaagvi gal gej baihgviee vgvi bol ugiaar garna tiim l bna

  • З
    Зочин

    Энэ нүүдэлчин эко зуух аа дэмжих хэрэгтэй бна яагаад зөв зуухыг олж харахгүй бна гэж Зг аас асууя

  • З
    Зочин

    Одоо юугаа хараад байдаг юм бэ. Шууд нэвтрүүлээч, дэмжээч. Өөр 32К зуух тараах гээд яриад бн. Яасан эх орноо боддоггүй дүүрчихсэн хүмүүс вэ. Утаанд маш их мөнгө зарлаа шүү дээ. Энэ хүнээ дэмжээч ээ. Бага ч гэсэн эх оронч, Монгол хүн гэдгээ бодооч ээ. Хотын дарга нараа.,ИХ гишүүд ээ.

  • Т
    Тогоо

    Дэлхийн оюуны өмчийн патент гэж сонсоогүй л юм бна

  • З
    Зочин

    Утаагүй зуухыг дэмжиж байна хаяг болон үнийн асуудлыг дэлгэрэнгүй бичиж оруулбал сайн байна .

  • Б
    Батаа

    Хамтран ажиллах санал ирсэн бол гадаад дотоод гэлтгүй дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй

  • Д
    Дэлгэрцогт

    Хаанаас авах вэ.

  • Х
    Худ

    Шал худлаа шүү Хөрөнгө мөнгөөрөө хохиров тэр төмөрийг аьч

  • И
    Иргэн

    Хаана зарж байгаа бол авах юмсан.

  • I
    Irgen

    Hudla shaaj mung idheese icc psd

  • Г
    ГАНБОЛД

    Талбай дээр авчираад үзүүлэх хэрэгтэй тэгвэл үр дүнд хүрнэ шүү

  • Л
    левитан

    ЭНЭ ХҮНИЙ ЗУУХЫГ ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ. БАЙГААГИЙН УЧИР НЬ...УТААТАЙ ТЭМЦЭХ ГЭЖ ЖИЛ БҮР УЛСААС ХУЛГАЙЛДӨГ ХЭДЭН ТЭРБУМ,ШАХМАЛ ТҮЛШ ГЭЖ УЛСААС ХУСДАГ ХЭДЭН ТЭРБУМ УТААНД ХОРДОЖ ЦӨӨРЧ Л БАЙВАЛ АШМГТАЙ..ҮЛДСЭНИЙНХ НЬ УУШГИЙГ НЬ БОРЦЛООД ӨВЧТЭЙ ХАВДАРТАЙ ХҮН ИХЭСЧ Л БАЙВАЛ УРД ЗҮГИЙН НОВШНУУДАД АШИГТАЙ..

  • З
    Зочин

    Өмнөговьд ноднин жил баахныг шахсан. Асахгүй бна гээд гомдол их гарсан. Сэддорж л хөрөнгөжөөд дууссан.

  • З
    Зочин

    Хаанаас авч болох вэ.

  • З
    Зочин

    Өмнөговьд ноднин жин барааныг шахсан утаа нь буурсан уу өмнөговийнхон

  • З
    Зочин

    Чихтэй толгой чирч явахад чивтэй чавганц үзнэ гэж..

  • З
    Зочин

    Яндан нь зуухандаа холбоотой утаа эргээд зуухандаа ороод л шатаад л Одоо ойлгов уу Эрдэнэ ээ

  • А
    Ард

    Худ бой

  • Ш
    Шүүшаа

    Тeрмодинамикийн ямарч хуулинд утаа шатаад дулаан ялгаруулдаг гэсэн хууль байхгүй Байдаг бол тэр олон дулааны станцууд нүүрсээр юу хийнэ

  • З
    Зочин

    Одоо зуух яндан хоцрогдсон манай монголчууд энэ үлгэрээ ярихаа бол хөдөө аваачиж ганц нэгээр нь зар, монголоос бусад орон хийнд шилжээд удаж байна.

  • З
    Зочин

    Худлаа хэлээд байхаар аваад ир түлээд үзэе тэгээд итгэе дандаа мөнгө идэх арга хайж худлаа ярьж явдаг монголчуудад итгэл алларлаа

  • З
    Зочин

    Энэ хүний бүтээлийг дэлхий хүлээн зөвшөөрсөн байхөд Манай төр засаг яагаад үүнд анхаарлаа хандуулж болдоггүй юм бол

  • З
    Зочин

    Утаагаа дахин шатааж байгаа юм чинь юу гэж энэ утаа угаар шиг байхав дээ. Ард түмэн ойлгоод энэ зуухыг авах хэрэгтэй дээ.

  • З
    Зочин

    Энэ хүний зуухыг ард иргэддээ тарааж утаанаас салах хэрэгтэй байна. Тэгвэл улаанбаатар эргээд азиын цагаан дагина нэрээ авах болно доо.

  • Н
    Норжинсүрэн

    Нийслэлийг нэг хүн авч явах гээд хөөчихлөө шдээ тэр хүн энэ зуухнаас авч байгаа юу

  • I
    irgen

    Шатаасан нь бол утаа заавал гарна ямар илбэ шидтэй дурак вэ

  • П
    Патент

    Угаартахгүй болгох гээд хятад үйлдвэрт хийсэн хэдэн зуух авчраад хэрэглэх гэхээр ийм зуухны патент нь монголд өөрийн нэр дээр бүртгүүлсэн гээд хэн нэгэн хүн гарч ирээд шүүхдээд мөнгө нэхээд унадаг. Бүр шал өөр загвар байсан ч гэсэн. Үр дүнд нь хүмүүс хуучин зуухандаа нүүрсээ түлээд угаартаад унадаг. Хотын захиргаа ч гэсэн ийм эрсдлээ тооцохгүй бол...

  • T
    Temuul

    Хий ялгардаггүй шаталт. Ус, нүүрсхүчлийн хий ялгардаггүй шаталт, гэхдээ дулаан ялгардаг. Харагддаггүй утаа биш гэнээ утаагүй гэнээ. Нүүрсхүчлийн хий ялгардаггүй шатах процесс гэнэ дээ. Исэлдэхгүй, хийгүй гэнэ. УТААГҮЙ ЗУУХ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ. ТИЙМ ПРОЦЕСС БАЙХГҮЙ. УТАА НЬ ХАРАГДДАГГҮЙ ГЭВЭЛ ЗӨВШӨӨРЬЕ

  • З
    Зочин

    Харагдах байдал,хийц загвар нь жаахан өөр л байхад хэн ч патент авч чадна шүү. Патент гэдэг зүйл зохиогчын хийц загварыг баталгажуулхаас биш утаагүй гэсэн баталгаа биш

  • З
    Зочин

    Энэ ямар худалж юм бэ? Монголчуудыг нийтээрээ тэнэг гэж бодоод байгаа юмуу? Энэ зуух чинь угаасаа хятад байдаг зарагддаг байсан. Бас юм шатаж л байгаа бол утаатай байна шүү дээ. Нүдэнд харагдаж тоос тортог нь үнсрүүгээ уналаа гээд утаагүй гэсэн үг биш

  • З
    Зочин

    Talbai bolno duureg bolgond Ger bariad zuuhaa tavichihaa hun but ochij gal tulj uzeg uneheer garahgui bol yrishig avii

  • З
    Зочин

    Энэ залуугийн зуухыг 7-8 жилийн өмнө харч байсан юм бна . Байшин дотор ил гал гаргаж үзүүлж байсан . Ямарч утаа гараагүй бна шүү . Тэр үеийн хотын дарга үзэж байсан . Энэ дарга нар нүүрсний мөнгөө гусах гээд зуухын аваагүй юм аа .

  • З
    Зочин

    Дэлхийн оюуны өмчийн газар зууханд патент өгөөд бгаарай

  • Б
    Бодит байдал

    Баталгаа болгож Зохиогчийн эрх авсан батламжаа ярилцлагадаа оруулж юунд ч итгэхээ байсан ард олонд .үзүүлнэ үү?

  • З
    Зочин

    Энэ хэдэн паразитууд улсаас хулгайлах мөнгө нь багасах гээд бгаа болохоор бүүр үхлээ юу.Эхлээд аваад хэрэглээд үз дараа нь даравгараараа бур ...Өөрсдөө өтний нүх ч ухаж чадахгүй хэрнээ өрөөлийн бөгсний нүхийг ухаж байхшив.

  • З
    Зочин

    Юуч түлсэн утаа гарчл таарна наад мэдрэл сэтгэхүй авилгач хулгаачуудын мөнгө хулгаалдаг бас нэг хэлбэр боллоо өндөр биш орон сууцаа барь

  • И
    ИРГЭН

    За утаагүй галалгаа гэж бас шахаа шүү Одоо больё!!! Орон сууц өөр юм хэрэггүй!!!

  • Э
    Эрдэнэ

    Яндангүй зуух юм уу

  • О
    Очир

    Манай дарга нарт ямар ч ашиггүй учир нэвтрүүлэхийн төлөө нэг ч хүн ажиллаагүй тоогоогүй тэр бум илүү хүн амтай ороноос патент авна гэдэг бас үнэн зөв шийдэлтэй сайн зуух учраас л олдож байна.манайхан гаднаас зуух авч чавчаа хийхийг л бодож байдаг ийм л нийгэм ш дээ

  • Ф
    Физик

    Бодисын 3 н төлөв Хатуу шингэн хий. Хатуу биетэд өндөр Т° өгөхөд хий,төлөв рүү дамжина. Уг хувирлын урвал нь утаагаар шатлан явагдана. Энэ бол физик хууль ! Хэрэв дахин утааг шатаана гэвэл битүү О2 гүй орчинд гал зогсоно . Akciom нь боломжгүй гэж л гарч байгаа биз !!

  • М
    Мунхагийг гайхуулаач

    Яагаад бичлэгийг нь тавихгүй бна вэ? Ямарч тохиолдолд утаа гарна . Утаагүй зуух гэж бөмбөрцөг дээр байхгүй шүү . Тархи угаах гээд нэмэргүй . Тийм л байсан бол дам яриагаар дэлхийд алдартай сониуч хүмүүс . Бид яагаад юу ч сонсоогүй хараагүй бна вэ ? Харуулаач илбэдээд ч болов

  • З
    Зочин

    үнэн бол дэмжих л хэрэгтэй. өмнөх утаагүй зуух, бүрэн шаталтын зуухнууд бас л ингэж магтаж л гарч ирсэн боловч ялгаагүй байсан