2024 оны эхний 8 сарын байдлаар 1156 гадаадын иргэн, харьяалалгүй хүн ЭМД-д хамрагджээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/12/460955273_849674633975516_7606408278127075864_n.jpg

ЭМД-ын орлого, хамрагдалтын статистик мэдээллийг танилцуулж байна.

2024 оны эхний 8 сарын байдлаар 1156 гадаадын иргэн, харьяалалгүй хүн ЭМД-д хамрагджээ.

ЭМД-ын тухай хуульд гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл ЭМД-д хамрагдах боломжтой гэж заасан байдаг. Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцож ЭМД төлөх бөгөөд тусламж, үйлчилгээний нийт зардлын 20 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлүүлж, 80 хувийг өөрөө хариуцан төлнө.