ЭМД-ын шимтгэлийг “ebarimt.mn” вэб сайтаар төлөх боломжтой боллоо

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/12/JU5A6317.jpg

ЭМДЕГ, Цахим төлбөрийн баримтын систем /и-баримт/-ийн цахим хөгжүүлэгчидтэй хамтран Ebarimt.mn вэб сайтаар ЭМД-ын шимтгэлийг төлөх цахим үйлчилгээг нэгээр нэмэгдүүллээ.

Ингэхдээ гар утасны и-баримт аппликэйшн ашигладаггүй иргэдэд зориулан https://ebarimt.mn/emdPayment вэб сайтаар оршин суугаа газраасаа хүссэн үедээ ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгаж, дутуу төлөлттэй сар, жилийнхээ шимтгэлийг нөхөж төлөх, хянах боломжтой болжээ.

ЭМДЕГ-аас иргэн-даатгуулагчийн цаг хугацааг хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор шимтгэл төлөх цахим сувгуудыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ шалгаж, төлөх 4 төрлийн цахим үйлчилгээг хэрэглээнд ашиглаж байна. Үүнд,

www.Emd.gov.mn/rd/search,

https://ebarimt.mn/emdPayment цахим хаягаар болон гар утасны И-Баримт,

И-Монголиа системээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг иргэн, даатгуулагч, аж ахуйн нэгжээс Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Иргэн та ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь төлж, даатгалын үр шимээ төрийн болон хувийн хэвшлийн гэрээт бүхий л эмнэлгээр үйлчлүүлэн хүртэх боломжтой юм. Танд хамгийн ойр төрөлжсөн эмнэлгүүдийн жагсаалт мэдээллийг харж сонголтоо хийгээрэй.