УБЦТС: Урьдчилан мэдэгдэх боломжгүй цахилгааны хязгаарлалт хийсэн, цаашид их бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 9 сек
170
legacy:tsahilgaan/_M1A6035.jpg

Нийслэлийн хэмжээнд өчигдөр орой гэнэт цахилгаан тасарсан нь иргэдийг цахилгааны хязгаарлалт аль эсвэл цахилгаан станцад гэмтэл гарсан байх гэж таамаглахад хүрсэн. Шалтгаан нь, эрчим хүчний чадлын дутагдлаас болж урьдчилан мэдэгдэх боломжгүй цахилгааны хязгаарлалт хийсэн болохыг УБЦТС ТӨХК-иас мэдэгдлээ. Тус газрын мэдээлэлд дудсанаар, цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна гэдгийг онцолжээ. Тодруулбал,

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр (2024.12.10) 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагдлаа. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна.

Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье.

Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөж байна.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чадлын дутагдал системээ бүхлээр нь алдахуу аварч үлдэхүү гэдгийг шийдэж байхад тэр үнэ улс төр май за

  • S
    Suldee

    Zaila pisdsnrchin

  • З
    Зочин

    boliochde psda tsuuhun hdn ard iregde ingej daramtalj bh hereg bdimu tsahilgaanaar haldag ailuud hetsvvdej bnshde vr hvvhed hvrtel daaraad suuj bnshde archaagv darganartai yma neere

  • З
    Зочин

    Өвөл болоод бна гэдгийг мэдэж бна уу цахилгаанааар халдаг гэр хороололын айлууд хэдэн м тог тасархад хөлдөж үхэх гээд бна тэнд чинь нялх хүүхэд хөгшид байдаг шүү үнээ нэмлээ гэхэд тогоо таслахгүй бгаач аль болохоор хэмнэхийг л бодно ш дээ юу гээд бөөн тогны мөнгөний төлбөр төлөх вэ дээ хэрэггүй үед нь тогоо хязгаарлахаа хүнээр заалгаад бхгүй мэдээд бна тогны ачаалал их бгааг мэдсээр бж доривтой арга хэмжээ авахад яадагийн

  • М
    Манд

    Утаагүй бууруулах гэж ярьчаад цахилгаан эрчим хүчээр дулаанаа шийдэхээр тогоо таслаад цахилгааны үнэ нэмээд байхаар ямар хэрэг байхавдээ мэдээж үнэ төлбөргүй юм гэж юу байхав

  • З
    Зочин

    Ард олноор тохуурхах хэрэггүй

  • З
    Зочин

    Арай дэндэж бнаа

  • И
    Иргэн

    Үнээ дахиж нэмэх гээд л эргүү юмаа

  • Г
    Гэр хорооллын иргэн

    Манай энэ зунаас байшиндаа засвар хийсэн гэхдээ гэрт Монгол халаагуур тавьсан юм нэг айл ч гэсэн яндангаа болисон чинь цахилгаан үнэ нэмэгдээд хязгаарлалт хийх байхаар дахиад яндангаа хэрэглэх болох гээд байх юм өвлийн 3 сар шдээ орчиндоо л утаагүй байх гээд гэр хорооллын олон мянган цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд их байгаа бодолцож үзмээр юм нэг хөөрөхөөр дахиад олон цаг залгаж байж дулаацах юм тог зарцуулалт ихсээд дахиад бидэнд зарлага их гарч байна улан тог хэмнээд хэрэглээд хичээгээд өглөө, орой бол хэрэглэхгүй бол хүйтэн байна өдөр бол заримдаа цонхоор орж ирэх нарны гэрлээр авч байна

  • З
    Зочин

    Байрны айлууд өвлийн цагт тог тасрахад халаалт ус алга болж их л зутарч бгааг мэддэг үү.!!? Удвал Хөлдүүл яах ууу..!!!!!??¿¿¿

  • А
    Ахмад

    Сайд аа манайх бууз идэх гэсэн юм чанах уу болих уу.

  • Z
    Zochin

    Bairnii ailuudinha togiig tasdaad bwal nuguuduul chn halaalttai hooltoi bh ged ger horoolold ochij galaa tvlj hooloo hiij deh bhda ingeed hotiin utaa bvvr l nemegdne. Dtog tasarhad bairni ailuud halaaltgvi bas usgvi toggvi bolj bgan arai l aimar bga bz

  • Х
    Ха хх

    Урьдчилж анхааруулаад байсан гэж өөрсдийгөө хаацайлаад хэлсэн амандаа хүрэв!

  • М
    монгол урагшаа биш хойшоо л явж байна

    ТӨР баригчдыг хараагаад л суухаас даа

  • Я
    яана даа

    30 жил төр барьсан МАН, АН ын гайгаар монгол эрчим хүчний эх үүсвэргүй, арчаагаа алдаж байна. Ерөнхий сайд байсан Хүрэлсүх, ... , хүмүүсийн гайгаар бид цахилгаанаа таслуулаад сууж байна. ЯАХААРАА төрийг ийм тэнэг хүмүүс барьсан юм вэ?

  • M
    mongonzul

    togoo zalgaachee

  • И
    иргэн

    халаалтаа цахилгаанаар шийдэж энэ их утааг өөрийнхөөрөө бага ч болов бууруулах бодолтой олон зуун өрх эргээд зуух яндангаа угсрах уу?