Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн хүзүүвч барих барилгын ажил дуусчээ

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/12/469063470_990610783113221_4218756504309684623_n.jpg

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн хүзүүвч барих барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.'Тухайн хүзүүвчийн барилга нь шинээр баригдсан бага сургуулийн 2-р давхрын хонгил болон хуучин сургуулийн шатны хонгилыг холбосон тэнхлэгээрээ 5.2м x 28м хэмжээтэй, нийт 158.65 м.кв талбай бүхий металл карказ хийцлэлтэй, төмөр бетон хучилттай, шил болон металл хавтан өнгөлгөөтэй, эрдэс чулуун хөвөн дулаалгатай 1 давхар барилга юм. Барилгын гүйцэтгэлийг “Зорь бүтээ” ХХК хийж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж ажиллалаа.