Энэ сарыг дуустал Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/12/мөсөн гулгуур.jpg

Өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

12.15-наас гэж тооцоолж байсан ч сүлд мод засах, чимэглэх, иргэдэд үйлчлэх тэшүүр, хамгаалалтын хэрэгслийг бэлтгэж нээлттэй ажиллаж эхэлжээ. Түүнчлэн нэгдүгээр сарын 1-ээс нэгдүгээр сарын 31 хүртэл сурагчдын амралтад зориулан цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.