СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол мөрний мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхаарна уу

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:gol moron/мөс.jpg

Амралтын өдрүүдэд агаар салхинд гарахдаа гол мөрний мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг тоглуулахгүй байхыг анхааруулж ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.