Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Биржээр арилжаалсан нүүрсний хэмжээ 25 сая тонн давж, нэгжийн үнэ 72.6 ам.долларт хүрчээ
20

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512.0 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын "Ганцмод боомт" хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ.
Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 72.1 ам.доллароос эхлэн дуудаж, 72.6 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 115 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.84 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.0 сая тонн нүүрс борлуулаад байгаа аж.



