Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт хүргэх автобусуудын маршрутын санал авч эхэлжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:2026/02/57722/shine1.png

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн автобус явуулах маршрут, хугацаа, төлбөрийн талаар НЗДТГ-аас санал авч эхэлжээ.

Тодруулбал, Тэрэлж, Дугуй цагаан, Скай ресорт цанын бааз, Хандгайт, Найрамдал зуслан, Жаргалантын амны жуулчны бааз руу автобус явуулах маршрутыг гаргасан байна.

Харин автобусаар үйлчлүүлэх төлбөрийг үнэгүй эсвэл 500-5000 төгрөгийн хооронд байхаар тооцоолжээ.

Иргэд https://forms.gle/7TPNiNBtpuxL26QB7 хуудсаар орж саналаа өгч, дэмжвэл эдгээр амралт, жуулчны бааз руу автобус үйлчилгээнд явах аж.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    арай ч дээ

    ХЭНД ч хэрэггүй ажил. ҮҮНИЙ оронд хөнгөлөлттэй цахилгааны шөнийн тарифын цагийг 3-4 цагаар сунгах хэрэгтэй. ТЭГВЭЛ хотын агаар мэдэгдэхүйц сайжрана.

  • З
    Зочин

    Хуцаад байгаач өөр хийх ажил алга уу. Энэ ШШГЕГ-ын дарга асан бригадын генерал Амгаланбаярын эрхийн балай бацаан юу хуцаад агаарын бохирдол 50% буурсан цэвэр агаарт гаргана. Жуулчны баазууд хямдралтай хүлээж авна ч гэх шиг Амьдрал мэдэхгүй тэнгэрийн амьтад хөрсөн дээрээ бууж ирээч хотын дарга Нямбаатар аа аа ааа ийм эрхийн балай бацаануудаар яаж ажил хийлгэх юм хийж чадахгүй бол ядаж иргэдээ доромжлохгүй бай гээд хэлээд өгөөч.