Нидерландаас мансууруулах бодис олон улсын шуудангаар хил нэвтрүүлсэн иргэдэд 5-12 жил хүртэл ял онооно

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
20
legacy:2026/03/NewFolder/NewFolder1/gdgd.jpg

Иргэн Н.Г, А.А нар нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Нидерланд улсаас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар "Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж зүйчилжээ.