БОАЖЯ-ны газрын дарга нь мэргэжилтэн нарынхаа боловсруулсан хуулийн төсөл, холбогдох материалыг бусдад өгчээ

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:2024/12/MPA_7465.jpg

Прокурорын байгууллага 2024 оны арванхоёрдугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44495, мөрдөн байцаалтын 2490 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 434 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 180, Өмчлөх эрхийн эсрэг 106, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 95, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 8, Авлига, албан тушаалын 7, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zch

    Ard tumen teneg bish.

  • З
    Зочин

    БОАЖЯ өөрсдийнхөө бодлогыг бусдаар хэлүүлээд бгаа юмуу. Хий ёстой ажлаа хий. Битгий гаднаас болох болохгүй ажилчин оруулахыг санаарх. Тэр санааны цаана их юм байх шиг бна. Монголдоо гэсэн сэтгэл бна уу. Монгол залуусаа сургаж дотооддоо ажиллуулах хэрэгтэй. Япон, Солонгосчууд шиг амьдраад дараа нь гадны ажилчин ав. Япон шиг суурь хүмүүжил олго.

  • И
    Иргэн

    Аргагүй ямар ч мэдлэг чадвар байхгүй цүнх баригчид улс төрөар төрд шургалж байгаа шүү дээ хө!!!

  • З
    Зочин

    Энэ шуналтангуудыг ажлаас нь хамаарчээ. Одоо бүх дарга нарыг огцруулах хэрэгтэй байна

  • З
    Зочин

    Төрд итгэх арга алга даа Өөрсдийнгөө төрийн албан хаагч гээд дүвчигнээд байдөг