“Утаа ба Эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өнөөдөр болно

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:erdenebold gishuun/эр.png

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс гурван дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж буй.

Түүний нэг нь өнөөдөр болох "Утаа ба Эрүүл мэнд" сэдэвт дэд хэлэлцүүлэг бөгөөд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ахална.

Дэд хэлэлцүүлэгт гэртээ угаартаж нас барсан хүмүүсийн ар гэр болоод эрүүл мэндээрээ хохирсон нийт 40 гаруй иргэн оролцож санал, шүүмжээ хэлэхээр болжээ.