М.Бадамсүрэн: Нэг литр нефть 2000 төгрөгийн өртөгтэй олборлоход усны үнэ түүнээс 1000 дахин бага үнэтэй байгааг шинэчлэх шаардлагатай

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 23 сек
50
legacy:badamsuren gishuun/БАЙНГЫН.png

УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Үйлдвэрлэлийн ус хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх мэдээллийг сонсож, гишүүд асуулт асууж хариулт авсан билээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Усны асуудал далайд гарцгүй манай орны хувьд ашигт малтмалаас илүү үнэ цэнэтэй зүйл. Монгол Усын хүн ам 3.5 сая буюу цөөн тулдаа л хүрэлцээтэй байгаа юм. Тооцоолол харахаар нэг иргэн сард 2 тонн орчим ус хэрэглэдэг гэсэн мэдээллийг танилцуулгаас авлаа. Ялангуяа гүний усны нөөцийг ашиг асуудлыг анхаарах шаардлагатай байна. Жишээлбэл, Тамсагийн сав газарт нефть олборлож байгаа. Боломжит усны нөөцийг Байгаль орчны яам тогтоохдоо 150-200 метр орчмоос тогтоодог байсан бол одоо сүүлдээ 400-500 метрээс тогтоож байгаа. Цаашид усны тухай хуулиа шинэчилэх хэрэгтэй. Гүний гадаргын ус бохирдохоос сэргийлэх ажлыг бусад улсад тухайн нэгжийн засаг дарга хариуцдаг юм билээ. Гэтэл манайд Усны сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хариуцаж байгаа.

Дараа нь ус ашиглалтын тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Газрын тос олборлолтод Тамсагийн сав газраас энэ жил 2 сая тонн ус ашиглаж 500 мянган тонн нефть олборлосон. Нэг тонн нефть олборлоход 4 тонн ус ашиглаж байна. Гэтэл усны үнэ гэр хороолол, орон сууцны иргэдэд 2000 гаруй төгрөг байхад үүнээс хямд байгаа. Нэг литр гүний усаар нефть олборлоход 2072 төгрөгийн тарифтай байгаа. Өөрөөр хэлбэл хүн амын унданд хэрэглэж байгаа усны үнээс үйлдвэрт ашиглаж байгаа усны үнэ бага байна. Нэг литр нефть 2000 төгрөгийн өртөгтэй гэж бодоход усны үнэ түүнээс 1000 дахин бага үнэтэй. Тиймээс үйлдвэрт ашиглаж байгаа гүний усны үнэ тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    Ус бол алтнаас ч үнэтэй

  • З
    Зочин

    Энэ бузар хүүрнүүд эх оронг минь газрын баялаг ч үгүй ус ч үгүй болгохоор шийдсэн бузарууд юмаа ! Төрд байгаа хулгайчууд аас салах юмсан

  • З
    Зочин

    Босоо Ганбаа ярьж бна. Нефьтийн үйлдвэр барихад ус, түүхий эдийн нөөц,эрчим хүч бхгүй гэж. Энэ бол ноцтой асуудал. Одоо тэгээд тэр мөнгө залгилдаг мангас чинь дөнгөж 20 хувь нь баригдлаа гэж. Энэ нэг л бүтэлгүй ажил болжээ.

  • З
    Зочин

    Тамсагийн нёфтийн үйолдвэрийн ард нь хужаа тагнуул мэнгэт нямдорж байгаа учир олон жил энэ талаар яриад үнийг нь нэмэж чадаагүй юм шүү