О.Батнайрамдал: Их, дээд сургуулиудын чанарын менежментийг үнэлэхдээ төгссөн оюутнуудын ажлын байранд хэрхэн хамрагдсаныг авч үзэх ёстой

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:Batnairamdal/MPA07029.jpg

УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсож, зарим гишүүд санал гаргасан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Боловсролын Ерөнхий хуулийг өнгөрсөн парламентаар батлахдаа дээд боловсролын чанарын менежментийг сайжруулах асуудлыг хуульд тодорхой тусгаж өгсөн бөгөөд энэ хүрээнд төрийн өмчит их, дээд сургуулиуд оюутнууддаа өөрсдөө ажил олж өгдөг байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ тухай тодруулахад тэрбээр "Оюутнууд аль нэг их, дээд сургуулийг сонгож ороход гол шалгуур нь тухайн сургуулийг төгссөний дараа хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны хүрэлцээ, баталгаа хэр вэ гэдгийг анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл уг асуудал ялангуяа төрийн өмчит их, дээд сургуулиудад яагаад огт яригддаггүй вэ гэдэг нь том асуудал. Гол санаа нь, хамгийн их оюутнуудыг элсүүлдэг төрийн өмчит сургуулиуд сургалтын менежменттэйгээ, хөдөлмөрийн зах зээлийн шалгуур, уялдаа холбоог заавал хамааруулах ёстой болж байгаа юм. Ийм менежментийн тогтолцоо байхгүй байгаа учраас жил бүр олон зуун оюутнууд мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Тиймээс их, дээд сургуулиудад менежментийн тогтолцооны шинэчлэл хийх ёстой" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Муулаад байгаа урьдах нийгэмд чинь төгсгөөд л заавал ирсэн газар луу нь явуулж ажиллуулдаг байсан шүү дээ.Ямар ч байсан төгсөөд ажилгүй гэж байгаагүй.Чанаргүй олон их дээд сургуулиа цөөлөх хэрэгтэй байна шүү.

  • З
    Зочид

    О.Батнайрамдал зөв асуудал ярьж байгаа тул эцэг, эхчүүд дэмжиж байна. Сургалтын төлбөрөө хийгээд хүүхэд маш их хичээж сургуулиа сайн төгссөн боловч ажил олдохгүй, гэртээ юу хийхээ мэдэхгүй одон төгсөгчид байна. Боловсролын яам ямарч хариуцлага хүлээдэггүй байгууллага юм.

    • З
      Зочин

      Зөв шүү. Чухал үзүүлэлтийн нэг. ХААИС Дархан руу нүүх боломжгүй гэсэн саналыг багш нар нь өгсөн гэсэн мэдээ гарлаа. Дархан хотод шинээр ХААИС ийн салбар байгуулж элсэлт авахаа зарлаад хавар төгсөх оюутнуудаас боломжийн нь сонгон багшлуулж өндөр цалин өгөх хэрэгтэй. Яваандаа үлдсэн курсын оюутнууд сураад төгсөх хүртэл нь хуучин сургууль нь нүүнэ гэсэн саналтай бн