Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг 2024 оны тавдугаар сараас эхлэн Интерполоор ЭРЭН СУРВАЛЖИЛЖ эхэлжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:2025/09/eebiii.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш хэд хэдэн асуудлаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тодруулбал, түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийн хувьцааг оросуудаас худалдан авсан асуудалд оролцсон эсэх, мөн “Эй Эс Юу” ХХК-ийн 10 хувийн хувьцааг авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй зэрэг асуудлаар АТГ шалгаж байгаа юм.

Харин тэрбээр шалгагдаж байх хугацаандаа хил давсан тул Интерполоор эрэн сурвалжилж байгаа аж. Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "2024 оны тавдугаар сараас эхлэн Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхээс албадъя гэдэг захирамж нь гараад Интерполын сан руу гарсан гэсэн үг. Сингапур улс Интерполын гишүүн улс. Тэд Интерполын санд бүртгэлтэй байсан учраас Сингапурын талаар манай улсын хилээр ороод ирлээ. Энэ хүнийг /П.Цагааныг/ яах вэ гэж байгаа юм. Бид нэгэнт Интерполоор эрэн сурвалжилж байсан тул хүнээ шилжүүлж авна гэдгээ хүлээж байсан.

Эдгээр хүмүүсийн гэм бурууг хэн ч шүүхгүй. Гэм буруугүй ч байж болно. Гэм буруутай ч болно. Гэхдээ Монголын хуулийн дагуу шалгая, шалгуулаач л гээд байгаа юм" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    ард түмэн

    ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЙСАН ХҮН ИНГЭЖ УЛСААСАА ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙХ ГЭЖ.АРДЧИЛСАН ШУДРАГА ГЭХ НЬ ЯАВ.ИРЭЭД ШАЛГУУЛЧИЖ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛОВ УУ.ТӨРИЙН НЭР ХҮНД ХЭЦҮҮ ДЭЭ.ХУУЛЬ ДУУДВАЛ ГУТЛАА ТОСЛООД ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД ОЧИНО ГЭСЭН ЯАВ.

  • З
    Зочин

    Эбиг бараг 20 жил шалгасан

  • Б
    Болд

    Элбэгдорж буруугүй гэдгээ шалгуулж нотлох хэрэгтэй !? Зугтаах хэрэг бий болуу?

  • Ү
    Үлэмж

    Элбэгдорж ямар ч буруугүй гэж олон жил Баттулга, Хүрэлсүх шалгуулаад зарласан. Тэр дэлхийд Монголын нэрийг гаргаад явж байна. Женкогийн энэ тавиул таван хүн алсан этгээдийг өмөөрч явсан гэж сонссон. Ийм учиртай байжээ