ЧУУЛГАН: Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилохыг дэмжлээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:chuulgan 2024/neelt/jambaa 2.jpg

УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар СЗХ-ны даргаар Олон улсын эрх зүйч мэргэжилтэй Т.Жамбаажамцыг томилохыг дэмжлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хорооны даргад Олон улсын эрх зүйч мэргэжилтэй Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгсжээ.

Ажилласан байдал:

2007-2009 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтэн,

2009-2011 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын хянан шалгагч,

2011-2013 онд СЗХ-ны ахлах хянан шалгагч,

2013-2014 онд СЗХ-ны Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,

2014-2015 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга,

2015-2016 онд СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогоч дарга,

2016 оны наймдугаар сараас одоог хүртэл СЗХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байна.