ЧУУЛГАН: СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг томилохыг дэмжлээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/449851888_905061358332373_152855395418891755_n copy.jpg
legacy:chuulgan 2024/1204.png

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн тухай таницуулгыг Байнгын хорооны дарга Р.Сэддорж УИХ-ын чуулганы хуралдаанд танилцууллаа.

Тодруулбал, ЭЗБХ-ны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Булганы Саруулыг томилуулахыг гишүүдийн 77.8 хувь нь, Лувсандоржийн Сонорыг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Шагдаржавын Хандсүрэнг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь дэмжсэн юм.

Харин бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Баасанжавын Батхишиг, Нямдэлэгийн Мандуул, Баярсайханы Баярдаваа нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжсэн байдаг.

Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 41.1 хувь нь Л.Сонорыг дэмжихээс татгалзсан бол Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ.