Д.ДАЛАЙЖАРГАЛ: БНФУ-ын “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь бид аль нэг улсаас хараат бус тусгаар улс гэдгээ харуулах том боломж

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин 49 сек
60
legacy:_shariljjj/12/shineer/dalAUJARJAGAL.jpg

Өнөөдөр /2025.01.16/ Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар “Мон Атом” компанийн удирдлагууд болон эрдэмтэд мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр энэ үеэр маргааш Засгийн газар болон Франц улсын хоорон дахь хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна гэдгийг энэ үеэр тодотголоо. Онцолбол, БНФУ-ын “Орано майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээр манай улс гурав дахь хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалт болох томоохон боломж нь энэ болох юм.

"Мон-Атом" ХХК-ын Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал: Өнгөрсөн Баасан гарагт УИХ Францын "Орано майнинг" компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон. Сүүлийн хоёр сар Их хурал дээр бид энэ асуудлыг ярьж намын бүлгүүдээрээ таван байнгын хороон дээр, УИХ-аар дөрвөн удаа хэлэлцлээ. Гэрээний тухай, гэрээний ач холбогдол, гэрээний агуулгын талаар сүүлийн хоёр жил, хоёр сарын турш сайн, муу бүгдийг л сонссон. Гэхдээ саараас илүү та бүхэн эерэг зөв ойлголттой болсон байх.

Өнөөдөр хэвлэлийн хурал хийж буй зорилго нь маргааш хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. Үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бодит мэдээллийг өгөхийг зорилоо.

Гэрээгээр Монголын ард түмэн хүртэх өгөөжийн талаар бид хангалттай ярьсан. Товчхондоо, Үндсэн хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээнээс олох үр өгөөж бол 50+ буюу 50-иас илүү хувийг Монголын ард түмэн хүртэнэ. Хоёрт, маш тодорхой гурван зүйл хэлье.

Нэгт:Монголоос авсан шар нунтаг ойрын 50-60 жил зөвхөн Франц төдийгүй Европын улс орнуудад тог цахилгаан эрчим хүч болно.

Хоёрт: 2022 оны нэгдүгээр сард Европын холбоо цөмийн эрчим хүчийг ногоон эрч хүч гэж зарласан. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд тулгарч буй цаг уурын дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтай тэмцэх хамгийн гол арга бол цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх юм. Үүнийг Европын холбоо зарласан. Бидний гарч буй шар нунтаг цөмийн эрчим хүчний цөмийн гол түлш болсноор хүн төрөлхтөнд оруулж буй гол хувь нэмэр болох юм. Энэ хоёр зүйл маш чухал.

Бид гэрээ байгуулснаар бие даасан, аль нэг улсаас хараат бус тусгаар улс болохыг харуулах томоохон боломж олдох юм. Энэ бол Оюутолгой ордын дараа орох хоёр дахь том гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт гэдгийг та бүхэн сайн мэднэ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол иргэн

    Энэ бол авилга авсан урвагч Н. Тэгшбаярын нэг ижил новш. Ард түмээн, Залуусаа наадхаа сайн хараад анхааралдаа аваарай. Та нарын ирээдүй, эх орныг чинь үгүй хийгчидийн нэг. Муу гацаа новш олон юм солиорч байж нэг мөсөн гацваа Чи хирээ мэдээрэй

  • Б
    Буруу байна

    Энэ дипломат залуу байгаль орчин болон металлурги гидрогеологи физик химийн мэдлэг муутай болохоор л энэ төслийг зүтгүүлж буруу буруу юм их ярих юм.

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • З
    Зочин

    Хөрөнгө оруулалт юм бол тэр Орана нь монголын Бадрах энержи гээч компанитайгаа гэрээгээ хийгээд бизнесийн зарчмаараа явна л биз дээ? Хөрөнгө оруулалт, зээл 2-оо ядаж ялгаад сурчих тэнэгүүд ээ! ЗГ энэнд ямар хамаа бн? Ухах зөвшөөрөл өгсөн бол хяналтаа тавиад, татвараа бүрэн аваад яв л даа!!! Юундаа хөөрцөглөөд бгаан? Сэжигтэй бн. Төр франц талаас зээл авч % эзэмшинэ гэвэл яг ОТ схем явж бн. Ногдол ашгаараа төлнө. Ард түмэн татвараар зээлийг нь төлнө. Гэрээ байгуулахаасаа өмнө гэрээний төслөө ард түмэнд танилцуулахыг шаардаж бн!!!

  • З
    Зочин

    Энэ одоо юу гээч чөтгөрөө донгосоод бн аа? Галзуу хүн шиг л юм яриад бх юм. Ард түмэнд тодорхой мэдээлэл хэрэгтэй бн. 1. Орана гээч нь Монголд хувийн хөрөнгө оруулалт хийгээд бн уу? Манайх Францын ЗГ, эсхүл хувь компаниас зээл аваад бн уу? 2. Монгол тал % хувь эзэмшиж бгаа юм уу? Ямар субьект? Төр үү, Бадрах энержи ХХК юм уу? Юу болоод ЗГ Х/О гэрээ хийх юм болоод явчваа? Бас нэг ОТГ шиг луйврын гэрээ биш гэж үү? 1 муу Франц компанитай гэрээ хийснээ тусгаар улс гэдгээ тунхаглан зарлав, Франц, Европ тогтой болох нь ээ ч гэх шиг.ккк. Хэнийг доромжлоод байгаан? Шар нунтаг ямар хортойг мэдэх үү? Ямар технологиор авах юм? Эрсдэл нь юу юм? Хаа хаанаа хариуцлагагүй, мэдлэггүйн зуд нүүрлэчээд байхад нэг муу жулик компанитай ойлгомжгүй гэрээ хийж эдр..ккк

  • Г
    Гоё улин хуцав

    Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн навсгар гуйлгачин монгол орк хүссэн ч эс хүссэн ч ухуулж цуслуулах цаг нь ирлээ. Дэлхийг ухаад , африкийг бүхлээр нь цуслаад тэндээсээ хөөгдсөн франц хөрөнгөтөн ( үүний ард нь бүхэл бүтэн капиталист систэмийн цуслагч нар байна) монголын төрд гарсан хар хувалзуудтай хамтран хамтарч шулж цуслахаар дардан замдаа орлоо Алтан дээр сандайлж суусан өнөөх муу монгол навсгар гуйлгачин алтаа зараад ч гуйлгачингаараа үлдэж байна Бидний хэдэн орк сарны гадаргуу шиг хөрс, марсын гадаргуу шиг хорт хонхорууд, хэдэн 1000-даа төлж барахгүй өр зээлтэй үлдэж нам нэртэй шинэ хуучин МАНАН мафийнханн гадаад дахь орд харш үйлдвэр оффшор дансны хөрөнгө мөнгөн дээрээ жаргах болно Франц улс монгол оркуудаар дутахгүй харин монголын шар нунтагаар дутна