ЧУУЛГАН: Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/гар өргөв.png
legacy:chuulgan 2024/фото7 - Copy.jpg

УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд И.Батхүүг, Т.Гарамжүгдэр, А.Даваасүрэн, Г.Золбоо, Д.Мягмарцэрэн, Д.Цолмон нарыг томилохоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.