“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:chuulgan 2024/chuu2.png

УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцуулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувийн саналаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.